0
Валютын ханш өнгөрсөн оны аравдугаар сараас тогтвортой байсан бол өнгөрсөн долоо хоногоос эхлэн өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнтэй зэрэгцээд арилжааны банкууд ам.доллар гаргахгүй байгаагаас үүдэж долларын эрэлт нэмэгдэж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй. Тэгвэл энэ талаар Найман шарга валют арилжааны төвөөс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд ам.долларын ханш 3475-3510 төгрөг болж өсжээ. Найман шаргад ам.доллар хоёрдугаар сарын 3-нд худалдан авах ханш нь 3468, худалдах ханш нь 3475 байсан. Тэгвэл энэ сарын 11-ний байдлаар тус валют арилжааны төвд худалдан авах нь 3495, худалдах нь 3510 төгрөг болсон байна. Ингэснээр зах зээл дээрх албан ба албан бус ханшийн зөрүү 30-40 төгрөгт хүрчээ.
Монголбанкны энэ сарын 11-ний хаалтын ханшийн мэдээллээр ам.долларын ханш 3455 төгрөг, юанийн ханш 474 төгрөгтэй байна.
Тэгвэл Монгол банкны зүгээс ам.доллар гаргахгүй байгаа асуудал байхгүй. Арилжааны банкуудаас ирүүлсэн захиалгын дагуу валютыг хэвийн олгож байгаа бөгөөд арилжааны банкнуудад ямар нэг хязгаарлалт хийгээгүй. Өнгөрсөн онд манай улс 120 мянга гаруй суудлын автомашин импортолж, аялал жуулчлалын салбарт нэг тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан. Монгол Улс аялал жуулчлалын жил зарлаж, тодорхой тооны жуулчид хүлээж авч байгаа ч монголчууд өөрсдөө асар их хэмжээний мөнгө зарцуулж, гадагшаа аялж байгаа ажээ. Тухайлбал 12-1 дүгээр саруудын нислэгийн дундаж тоо өндөр гарсан. Өдөрт гадагшаа нисэж байгаа монгол хүний тоо 1000-д хүрдэг болсон нь долларын эрэлтийг өсгөж байгаа хэмээн тайлбарласан юм.
Манай улс нэгдүгээр сарын төгсгөлд 4.8 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байна. Энэ нь улсын нийт импортын 4-5 сарын хэрэгцээ ажээ.
"Валютын ханш өссөн нь илт мэдэгдэж байна"
Валютын ханш өссөнөөр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн амьдралд хүндээр тусч байгааг иргэд хэлж байв.
Иргэн:
-Валютын ханш өсөх нь амьдралд нөлөөтэй шүү дээ. Хэцүү шүү дээ. Гадагшаа гарах гээд доллар авах гэсэн үнэ нь өсчихсөн байна. Уг нь маш их хэрэгтэй байхад хоёр, гурав хоногийн дотор огцом хэлбэлзээд л валютын зөрүү гэдэг чинь хэцүү юм байна. Манайх валютын өсөлтөд хяналт тавина гэж байхгүй шүү дээ. Юмны үнэ өсчихсөн дундаас доогуур орлоготой хүмүүст хэцүү л байх шиг байна.
Иргэн Н.Алтанзул:
-Юмны үнэ өсөөд бүх хүмүүст л нөлөөлж байгаа шүү дээ. Өнгөрсөн жилийнхээс бараг 2 дахин нэмэгдчихсэн байна.
Оны төгсгөлд Монгол Улсын валютын нөөц 5.5 тэрбум ам.доллартой гарсан бол нэгдүгээр сард 600 сая ам.долларын хасахтай гарсан аж. Улирлын шинжтэйгээр бизнес зогсож, экспорт багасжээ. Үүнээс гадна иргэдийн өдөр тутмын хэрэглээ өндөр байна.
Манай улсын импорт бага байсан бол өнгөрсөн онд импорт 26 хувь өссөн байна. Үүнд хэрэглээ өндөр байгаа нь нөлөөлжээ.
Иргэн Ө.Лхагвасүрэн:
-Цагаан сартай холбоотой гадагшаа гарч байгаа валют ихсээд ханш нь өсөөд байх шиг байна. Уг нь унаад байсан эргээд өсөөд байна. Үүнийг дагаад юмны үнэ өсөөд л байна. Монголбанк энэ дээр хяналт тавих ёстой байх. Төгрөгийн ханш улам л унаад байна шүү дээ.
"Банкууд доллар гаргахгүй байгаагаас болоод эрэлт нь ихсэж байна"
Тэгвэл энэ талаар Банк бус санхүүгийн байгууллагаас тодруулахад:
-"Банк дээр ямар үнэ ханштай байна тэр ханшийг л дагаж явдаг. Шинэ жилээр хүүхдүүд амрах үеэр эрэлт ихэссэн. Сүүлийн долоо хоногт долларын ханшинд өөрчлөлт орсон бусад нь хэвэндээ байгаа. Юань харьцангуй тогтвортой байгаа.
Валютын өсөлт цагаан сартай холбоотой биш банктай холбоотой. Яагаад гэвэл банкууд доллар огт гаргахгүй байгаа. Банк доллар өгөхгүй болохоор эрэлт нь ихсээд эхэлж байгаа юм. Тэгэхээр өсөхөөс өөр аргагүй шүү дээ.
Сонгуулийн өмнө 3390-3400 орчимд харьцангуй тогтвортой байсан. Тэгээд л орон нутгийн сонгуулийн дараа нэмээд эхэлсэн. Энэ сонгуультай ч холбоотой биш. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болсонтой холбоотойгоор ч гэсэн долларын цаад харьцаа нь нэлээд өндөр байгаа. Тэгэхээр банктай ч холбоотой, олон улсын харьцаатай ч холбоотой. Эдгээрээс болоод л өсөж байгаа" хэмээн тайлбарласан юм.
Харин зарим арилжааны банк арванхоёрдугаар сараас эхлэн энэхүү долларын хязгаарлалтыг тогтоогоод байгаа аж.
Хуваалцах:
"Ойгоос мод бэлтгэх журам"-ыг хүчингүй болгов
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Мөсөн хот"-д Монгол Улсын төрийн ордныг сүндэрлүүлжээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Бурханы хүү" Б.Баярбаатарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЭМГЭНЭЛ I МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар тэнгэрт дэвшлээ
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Улсын аварга малчин шалгаруулах талаар хэлэлцэж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
СУРВАЛЖИЛГА: Валютын ханш өссөн нь иргэдийн амьдралд илт нөлөөлж байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Хүйтний эрч суларч, өдөртөө -6 градус байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж хэрэгжүүлнэ
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Монгол Улс авлигын индексээр 7 байр урагшилж, 114-д бичигдлээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах болсон шалтгааныг тайлбарлав
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Монголын биатлоны эмэгтэй тамирчид 16-20 дугаар байрт орлоо
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цагаан сарын баярыг угтсан хүнсний хяналт, шалгалт үргэлжилж байна
9 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шинээр дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа эхэллээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
11 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Агаарын чанар ихэнх газар "цэвэр" байна
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн байна
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Дампуурах болзлоо хангасан Чингис хаан банк буюу хөшигний арын МАНАН
13 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Review: “Үгсийн дотор амьсгалагч”
13 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.