dobu.mndobu

Хас банк, Худалдаа хөгжлийн банкны нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэлээ

0

НийтлэлчAdmin

Огноо2023-11-19

Хас банк, Худалдаа хөгжлийн банкны нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэлээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Хас банк” ХХК болон “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Дээрх хоёр банкны нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг өнөөдрийн хуралдаанаар бүртгэснээр системийн нөлөө бүхий бүх банк нийтэд санал болгон гаргаж буй хувьцаагаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж дууслаа. Тодруулбал, системийн нөлөө бүхий нийт таван банк Банкны тухай хууль тогтоомжид заасан хугацаанд нээлттэй хувьцаат компани болох нөхцөл ийнхүү бүрдэж, банкны реформ амжилттай хэрэгжиж буйн нэг илрэл болж байна. Үүнийг дагаад хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөх, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрах, банкнуудын үйл ажиллагаа илүү ил тод, нээлттэй болох, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болохоос гадна олон тулгуурт санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх боломж бүрдлээ. Мөн хуралдаанаар хоёр компанийн нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгсэл болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж, нэг хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. Түүнчлэн нэг компанид даатгалын байгууллагад аудит хийх эрх, дөрвөн компанид банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх, хоёр компанид банк бус санхүүгийн төлбөр тооцооны хэрэгсэл гаргах үйл ажиллагаа эрхлэх мөн банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, нэг компанид банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон төлбөрийн баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэх энгийн зөвшөөрөл нэмж олгохоор тус тус шийдвэрлэв. Харин үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор шийдвэрлэсний зэрэгцээ нэр бүхий таван компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр боллоо.

Хуваалцах:

|
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

15 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Төсвийн хориг ба хоршсон улс төр

Төсвийн хориг ба хоршсон улс төр

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

9 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

9 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.