“Зүүн Хүрээ Дашчойлин Хийд” -ийн гадна талбайд жил бүр уламжлал болон гаргадаг “Жахар цам харайх” “Сор залах” шашны зан үйл өнөөдөр (2023.07.27) Зуны адаг сарын шинийн 9-нд  боллоо. Цам бол хүний муу сэтгэл буюу нисванисаас улбаалж гадаад орчинд тархах ад тотгор, өвчин зовлон, ган гачиг тэргүүтэн алив муу бүхнийг нууц тарнийн увдист тулгуурлан амарлиулж алив сайн сайхныг дэлгэрүүлэх номын зан үйл ажээ.
Цамын хөдөлгөөн бүр муу бүхнийг амарлиулах үйл явц бөгөөд зөвхөн нүдээр үзэж баясахаас гадна сүжиг бишрэлээ чандлан ариусал бясалгалаа эрхэмлэн, эргэл мөргөл бодрол залбиралаа хичээвэл тус эрдэм цаглашгүй хэмээн шашны сударт өгүүлжээ.
  • Жахар цам буюу их цам нь Ямандаг бурхнаас аюулт эрлэгүүдийн балгасыг эвдэж, номхотгосон түүхийг харуулсан ба энд арван хангал, тэдний нөхөд сэлтийн цам гарна. “Жахар” буюу “Жагхар” гэдэг нь “төмөр хот” гэсэн утгыг хадгалах бөгөөд төмөр хот нь газар доорх бирд, шулмасуудын орон болно. Жахар цамын хурах хурал, зан үйл нь маш нарийн дэг жаягтай байх ба Их Хүрээнд нийт 23 гаралт (цам ээлжээр гарч цамнах) байсан гэх бөгөөд тэдний баг өмсгөл, гүйцэтгэх зан үйл, гарах дэс дараа зэргийн тухай Н.Шастина “Религиозная мистерия цам в монастыре Дзун-Хурэ” хэмээх цамын бичигтээ тодорхой тэмдэглэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу