Монголын хөлбөмбөгийн холбооны “Алтан бөмбөг” оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Нийт найман номинациар шилдгүүдийг тодруулсан бөгөөд хамгийн оргил шагнал болох оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчөөр үндэсний шигшээ баг болон Словакийн хоёрдугаар лигийн “Комарно” клубын довтлогч Г.Ганбаяр шалгарлаа.

Шилдгүүдийн нэрсийг хүргэе

  • Шилдэг эрэгтэй хөлбөмбөгч Г.Ганбаяр (Комарно)
  • Шилдэг легионер Мишима Юута (Хаан хүнс Эрчим)
  • Футзалын шилдэг дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир (Унаганууд)
  • Эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагч Э.Шинэбаяр (Хараацай)
  • Эрэгтэй багийн шилдэг дасгалжуулагч Б.Батнасан (Хаан хүнс Эрчим)
  • Шилдэг гоол З.Лхагва (Ховд). Түүний 20 хүртэлх насны Азийн цомын урьдчилсан шатанд Шри-Ланкийн эсрэг тоглолтод хийсэн гоол.
  • Шилдэг футзалын тоглогч Э.Пүрэвдорж (Унаганууд)
  • Шилдэг эмэгтэй тоглогч Н.Намуунаа (Сторм)

2022 оны бэлгэдлийн шигшээ

Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ (Улаанбаатар)

Хамгаалагч: О.Оюунбаатар (Улаанбаатар Сити), О.Мөнх-Оргил (Дэрэн), Э.Мөнх-Эрдэнэ (Төв Азарганууд-Төв Буганууд), Т.Дөлгөөн (Дэрэн)

Хагас Хамгаалагч: А.Нармандах (СП Фалконс), Х.Цэнд-Аюуш (Төв Азарганууд-Төв Буганууд), Б.Батмөнх (Дэрэн), Б.Балжинням (Улаанбаатар)

Довтлогч: Н.Наранболд (Ховд), Г.Ганбаяр (Комарно)