Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах 2-р зиндааны тэмцээн буюу “FIBA Women’s Asia Cup Division B” энэ сарын 13-19-ний хооронд Тайландын Бангкок хотод болох гэж байна.

Эл тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг анх удаа оролцоно.

Тэмцээний оноолт:

  • А хэсэг: Индонез, Иран, Малайз, Монгол
  • В хэсэг: Казахстан, Йордан, Тайланд, Шри Ланка

Өсвөрийн Азийн аваргад оролцсон бүрэлдэхүүнээс Н.Нандинхүсэл, Б.Болор-Эрдэнэ нар үндсэн шигшээ багт багтжээ. Мөн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн Б.Ариунцэцэг, О.Хулан, М.Цэрэнлхам тэргүүтэй тоглогчид үндсэн шигшээ багт тоглох аж.

Шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй танилцана уу. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу