НЭМҮТ, ШУГТЭ, Хаан Банк Сан, МҮОНРТ-ийн хамтарсан баг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2023”-ыг 8 дугаар сарын 19-өөс 27-ны өдрүүдэд Завхан, Говь-Алтай аймгуудад хэрэгжүүллээ. May be an image of one or more people, clarinet, crowd and text
Энэ хүрээнд: 
  • Цусны даралт ихсэх (ЦДИ) өвчний эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх үнэлгээг 40-өөс доош насны 564 хүн,
  • Зүрх судасны өвчин (ЗСӨ)-өөр ойрын 10 жилд өвчлөх эрсдэлийг тогтоох үнэлгээг 40-өөс дээш насны 1942 хүн,
  • Бие бялдрын бүрдмэл үнэлгээ (танита аппаратаар хүний биеийн бүтцийг тодорхойлох шинжилгээ)-нд 2194 хүн,
  • Эрүүл амьдралын хэв маяг сургалт, зөвлөгөөг 2194 хүнд өгч давхарсан тоогоор нийт 6894 иргэдэд эрт илрүүлэг, үнэлгээ хийж эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө мэдээлэл өгч хамруулжээ.May be an image of 7 people, people studying, table and text
Цусны даралтын шалтгаант өвчлөлийн хүндрэлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх аймгуудын нэгдсэн эмнэлэгт зүрх судас, мэдрэл, бөөр диабет, дотрын төрөлжсөн мэргэжлийн эмчийн болон хөдөлгөөн засалч мэргэжилтний үзлэгийг мөн хийжээ.
May be an image of 7 people, crowd and text
Тодруулбал нийт 3050 хүнд, шаардлагатай тохиолдолд зүрхний цахилгаан бичлэг, зүрх, хэвлий болон бамбайн ЭХО оношилгооний хамтаар хийж, эмчилгээний заавар зөвлөмжийг өгч ажилласан байна.
May be an image of 6 people, people studying and textТус аяны үеэр “Цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйл, хүндрэлээс сэргийлэх нь” сэдэвт 1.5 кредит сургалтыг орон нутгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сум, багийн 120 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зохион байгуулж, орон нутгийн салбарын Хаан банкны ажилтнуудад зориулсан ажлын байранд нь чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгуулжээ.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу