Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” жүжиг энэ сарын 19-26-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод тоглогдохоор болжээ.

Тус жүжгийн анх 1998 онд найруулагч Ч.Найдандорж тайзнаа амилуулсан байдаг. Түүнээс хойш 2010 оноос ахин УДЭТ-ийн тайзнаа тавигдсан юм. Сүүлд 2022 онд “Hero”-ийн Б.Баатар дахин найруулан үзэгчдийн хүртээл болгожээ.

Ташрамд дурдахад, “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчид тус жүжгийг дэлхийн театрын урлагийн гол төвийн нэг Лондон хотод тоглохыг зорьж буй. Улмаар Их Британийн продюсерын багтай хамтран ажилласны үр дүнд алдарт “Coliseum” театрт энэ оны арваннэгдүгээр сарын 17-нд “Монгол хаан” нэртэйгээр нээлтийн тоглолтоо хийхээр болсон байна. Энэ нь Монголын урлагийн түүхэнд шинэ хуудас нэмсэн онцгой үйл явдал болох нь.

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу