Энэ жилийн морьт харвааны ДАШТ-ий эрх олгох тэмцээн Малайз Улсад 2023 оны аравдугаар сарын 4-нөөс 9-ний өдрүүдэд зохион байгуулагдав. Тэмцээнд Монгол, Хятад, Солонгос, Индонез, Япон, Тайланд зэрэг найман орны тамирчид гурван төрлөөр өрсөлджээ.

“Хан Монгол” морьтны холбооны тамирчид болох О.Түмэнбаяр төрөл тус бүрээс нэг алт, хоёр хүрэл медаль, П.Пүрэв-Очир мөнгөн медаль хүртэж, “Намнаа” морьтны холбооны тамирчид оролцон, багийн нийлбэр дүнгээр Монгол Улсын баг “Гран при” шагнал хүртжээ.

Ийнхүү Монголын баг Саудын Араб Улсад арванхоёрдугаар сарын 14-нөөс 16-ны хооронд зохион байгуулагдах “Horseback archery world cup” морьт харвааны ДАШТ-ий эрхээ авсан байна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу