Авлигатай тэмцэх газар “ногоон автобус”-ны гэх тодотголтой хэргийг мөрдөн шалгаж байгаа талаараа өнөөдөр (2023.11.20)  мэдээллээ.

Уг хэрэгтэй холбоотойгоор Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал Нийслэлийн прокурорын газарт очсон байна. Одоогийн байдлаар прокурорын тогтоол гаргаагүй байгаа аж. 

Тодруулбал, Ж.Сүхбаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргасан байна.

Ж.Сүхбаатар Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ аравдугаар сарын 2-нд гаргасан юм.

АТГ хотын дарга асан Д.Сумъяабазарыг яллагдагчаар татах санал гаргаагүй байгаа ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй талаар тодотгов.

Өнөөдрийн байдлаар “ногоон автобус”-ны хэргээр 26 хүнийг яллагдагчаар татсаны дөрөв нь гадаадын иргэн аж.

А.САЙХАН

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу