БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсын Замын-Үүд авто замын хилийн боомтын ачаа тээврийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг арванхоёрдугаар сарын 16-наас 31-нийг хүртэл хугацаанд эхлүүллээ.
Туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах аж. Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр ачаа тээврийг шуурхай, саадгүй тээвэрлэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж бүрдэх юм.
Түүнчлэн тээвэрчдийн цагийг хэмнэхээс гадна буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж зэрэг олон зардал буурч Замын-Үүдээс Эрээн рүү гарах том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтой.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу