Чөлөөт бөхийн 2024 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн долоон жингийн барилдаан өндөрлөлөө.
Энэ өдөр эрэгтэйчүүдийн 61 кг, 86 кг, 125 кг, эмэгтэйчүүдийн 50 кг, 55 кг, 65 кг, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд явагдаж, аваргын алтан медалийн төлөө барилдах тамирчид тодорлоо.
Мөн өнөөдөр (2024.01.12) 19:00 цагаас эрэгтэйчүүдийн 57кг, 70кг, 97кг, эмэгтэйчүүдийн 53кг, 59кг, 68кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд явагдана.
Алтан медалийн төлөө барилдах тамирчид:
50 кг: Б.Мөнхнар – Б.Мөнхгэрэл
55 кг: Б.Отгонтуяа – М.Дөлгөөн
65 кг: Д.Түмэнхүслэн – Т.Энхжин
76 кг: Н.Загардулам – Э.Даваанасан
Эрэгтэй:
61 кг: Н.Наранхүү – Э.Энхболд
86 кг: Б.Бат-Эрдэнэ – Н.Батбилгүүн
125 кг: М.Лхагвагэрэл – Б.Одгэрэл
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу