Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр. (2023.03.20)

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрөөдлөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байдаг.

Аз жаргалын өдрийг өнөөдөр тэмдэглэх болсон шалтгаан нь дэлхийн бараг ихэнх газар гуравдугаар сарын 20-нд өдөр шөнө тэнцдэг. Тиймээс НҮБ энэ өдрийг жаргалтай байх адилхан эрхтэй, энэ гарагийн бүх хүмүүсийн тэгш эрхийн бэлгэдэл болох юм гэж тооцоолсон байна. Энэ санаачилгыг дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс оршин суудаг Бутаны вант улс гаргаж байжээ.

Ард иргэдийн аз жаргалтай эсэхийг судалдаг олон үзүүлэлт, хүчин зүйл бий. Оршин суугчдын эрүүл мэнд, дундаж наслалтыг экологийн нөхцөлд харьцуулснаар тухайн улсын “аз жаргалын индекс” гардаг.

Аз жаргалын индексийн хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил хийсэн судалгаагаар манай улс 146 орноос 69-д эрэмбэлэгдсэн байна. 

Уг судалгааг тухайн орны нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, иргэдийн эрүүл аж төрөх боломж, сонголт хийх эрх чөлөө, өгөөмөр байдал, авлига зэрэг үзүүлэлтүүдээр хэмждэг аж. 

Сонирхуулахад, зарим улс орон Аз жаргалын яамтай бөгөөд Венесуэл улс гэхэд Аз жаргалын яамандаа улсын төсвийн 67 хувийг суулгаж, ард иргэдийнхээ оюун санаа, сэтгэл ханамжийг чухалчилдаг гэнэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу