“Би шанага нүүрс ч аваагүй” гэдгээ мэдэгдээд байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нүүрсний хулгайтай холбогдож, яллагдагчаар татагдсан. Сайдын сэнтийгээс бууснаар түүний улс төр дэх аялал үргэлжилж байгаа юм. УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хэмээн сошиал даяар зарласан ч начир дээрээ өгч чадаагүй юм билээ. Т.Аюурсайханыг хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон, нүүрсний хулгайд буруутай байж болзошгүй шалтгаанаар Авлигатай тэмцэх газар яллагдагчаар татан шалгах саналтайгаар прокурорт хүргүүлсэн. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон улстөрчдийг шалгаж, хэд хэдэн хүнийг яллах саналтайгаар хэргийг нь Улсын ерөнхий прокурорт хүргүүлээд байгаа.

Үүнтэй холбогдуулан түүний хамаарал бүхий нөхдийг шалгахыг нь шалгаж баривчлахыг баривчилсан нь Т.Аюурсайханыг баахан сандаргав. Шалгуулахад бэлэн байна хэмээн өргөдөлдөө дурдсан ч Төрийн ордноор үзэгдсэнгүй. Өрөөнийхөө үүдний хаягийг ч хийлгэлгүй алга болсон байна лээ. Т.Аюурсайханы хамаарал бүхий хүмүүсийг шалгаж байгаа бол Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийг шалгаад үзвэл яасан юм.

Т.Аюурсайхан, Н.Батсүмбэрэл хоёр улс төрд хөтөлгөө морьтон шиг явж ирсэн. Нам дотроо жигүүр байгуулалцаж хамтдаа дэвж үзсэн. Нэг нь Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга бол нөгөөх нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга. Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга байсан бол нүүрсний хулгайн хэрэгт холбогдсоноор Н.Батсүмбэрэлийг намын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Т.Аюурсайхан бизнесийн байгууллагаас гараагаа эхлүүлж, 2008 он гэхэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болчихсон байв. Энэ бол улс төрийн л албан тушаал. 2009 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт Улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажилласан нь ч ажлын дөр суулгах газар биш. Ёстой л өнөөх “Шинэчлэлийн хороо” гэх намаа “шантаажилсан” байгууллага нь энд бүрэлдэж бойжсон байх. Нөгөө талаар нам дотор хэрхэн хувийн бодлого явуулж, өөрийгөө хэрхэн тодруулах вэ гэх “сургалт”-ыг энд амжилттай дүүргэснээс өөрөөр яах билээ. Гэтэл Чингэлтэй дүүрэгт багагүй үймээн дэгдэж, энэ дуулиан дундуур тус дүүргийн Засаг даргаар хэдхэн сар ажиллаад үзсэн. Мэдээж хэрэг, тэр дүүрэг авч явах хэмжээнд хүрээгүй учраас 2012 оноос МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны даргаар ажилласан. Ах нар арга ядахдаа л нэг албаны нэр зүүлгээд дэргэдээ байлгасан болохоос бус тэнд тийм ч хэрэгтэй дүр байгаагүй л болов уу. Харин 2013 онд МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дэд даргаар дамжуулан, 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар хэдэн сар ажилласан ийм л намтартай хүн. Түүний намтраас харахад улс төрд өөрийнхөө албан имижийг бүрдүүлэх гэж үнэхээр ядсан бөгөөд яагаад ч ажлын хүн биш гэдгийг бэлхэн харж болно. Засаг даргаар болон агентлагийн даргаар хэдхэн сар тус тус ажилласан ийм л улс төрийн талбар дахь нэг тоглоомын дүр байсан байх. Энэ л утгаараа 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан. Парламентад орж ирсэн цагаас хойш нам эвсэл хамаарахгүй, эрх ашгийн төлөө гэх хэдэн нөхөдтэй нийлээд “Шударга ёс” хэмээн тэмцэж эхэлсэн. Үнэн хэрэгтээ шударга үнэний баг зүүж, албан тушаал, эрх ашгийн төлөө довтолж яваа нөхөд байсныг өнөөдрийн нөхцөл байдал хэлээд өгнө. Үүнээс хойш нийгэмд шударга ёс ч тогтсонгүй. Тэмцэж явсан нөхөд нь бүгд шан харамжаа аваад чимээ алдарсныг бүгд мэднэ. Т.Аюурсайханы хувьд УИХ-ын дэд даргаар дамжиж, эцэст нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын суудал дээр буусан. Өөрөөр хэлбэл өнөөгийн эрхэм дээдсийг өндөрт гаргаж өгсөн шагналаа авч байгаа л нэг албан тушаалд дуртай нөхөр.Тэгвэл Н.Батсүмбэрэл нь 2006 онд нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтнаар ажлынхаа гарааг эхлүүлж, 2007 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт,  2007-2010 онд нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, 2011-2012 онд НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2011-2012 онд МҮХАҮТ-д хэлтсийн дарга, мөн онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2012-2013 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 2013-2016 онд МАН-ын Улс төрийн бодлогын ахлах ажилтан, 2016 онд Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга, 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч, 2016 оноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2020 оноос дүүргийн Засаг даргаар тус тус ажиллаж байгаа гэхээр Т.Аюурсайхантай улс төрийн замнал тун ойролцоо гэдэг нь харагдаж байгаа биз.

Чингэлтэйн засаг ноёны жилийн орлого 200 сая төгрөг олдог бол гэр бүлийн гишүүд нь 17 сая төгрөг олдог байна. Үүнээс гадна 280 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Мөн Lexux RX 350 автомашинтай, 59 сая төгрөгийн үнэ бүхий 150 ямаа, 15 үхэр, дөрвөн тэмээ, 20 адуутайгаас есөн хурдан удмын адуутай, 20 сая төгрөгийн газар эзэмшдэг байна. Үүнээс харахад залуу хүн гэхэд тал талын хөрөнгө цуглуулчихсан сүрхий эр. Өөрөөр хэлбэл ах нарынхаа араас замнаж явааг Хөрөнгө орлогынх нь мэдүүлгээс харж болно. Т.Аюурсайхан түүний насан дээр үүнээс ч ядмаг байсныг намынх нь нөхөд хэлдэг. Гэтэл 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон даруйд жилээс жилд бус өдрөөс өдөрт бэл хөрөнгийн хүрээ нь тэлсэн гэдэг. Тиймдээ ч өнөөдөр хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон, нүүрсний хулгайд буруутай байж болзошгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зүйл ангиар яллагдагчаар татагдчихаад байгаа.

Т.Аюурсайханыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас нүүрсний квот, тендер авах, хулгайн мөнгөө өөрийн шадар туслахуудаар угаах ажил хийлгэдэг байсан учир Авлигатай тэмцэх газраас яллагдагчаар татсан. Одоо харин Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийг нүүрсний хэрэгт шалгаад үзвэл яадаг юм. Асуудалгүй бол гараад ирнэ биз. Ирээдүйд энэ улсад дахин нэг хулгайч нэмэгдэхгүйн төлөө хуулийнхан шүүрдээд үзэхэд гэмгүй гэдгийг намынхан нь шивэр авир гэлцэж байна.

4 САНАЛ

  1. Ж.Сүхбаатараа ингэж хаяагаа хадраад байвал бид байранд чинь тавиад өгч болно шүү, Дүүргийн намын үүр, хэсгүүдээс нь

  2. Ж.Сүхбаатар түгжрэлийн сайдаа та түгжрэлийг шийдэж чадаагүй байж, бас Чингэлтэй дүүргийг авах санаатай юу, хэрээ мэдвэл ямарав.

  3. Сүхбаатар түгжрэлээ шийдэж чадахгүй байж, дүүрэг авч явлаа юу

  4. Төр түмний төлөө сэтгэлээрээ ажиллаж байгаа мундаг залуу гэж хардаг. Чингэлтэй дүүрэг сүүлийн жилүүдэд ямар сайхан болж хөгжиж буйг иргэн хүний хувьд сайшаалтай бна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу