Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол өнөөдөр (2024.04.15) болж байна. Өнөөдрийн сонсголоор зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал сэдвийн хүрээнд мэдээлэл сонсож буй.

Сонсголын үдээс хойших хэсэгт УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийг гэрчээр дуудсан ч тэр ирсэнгүй.

Учир нь тэрбээр энэ сарын 15-18-ны хооронд гадаадад томилолттой учраас оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу