Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход долоо хоног үлдээд байна.

Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний наадмын сорилго барилдаан өчигдөр буюу долдугаар сарын 2-нд 12.00 цагаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар Согоотын аманд байрлах “Бөхбилэгт” дэвжээний бэлтгэлийн баазад болжээ.

Тус барилдаанд улсын заан Сүхбаатарын Сүхбат түрүүлж, аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал үзүүрлэсэн байна. Их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Л.Отгонбаатар нар шалгарчээ.

 Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу