Цагдаагийн байгууллагад өнөөдөр /2024.07.03/ 15 цагийн орчимд “Сэлбэ гол дотор нэг хүн доошоо харсан байдалтай хэвтэж байна” гэх дуудлага иржээ.
May be an image of 2 people and body of water
 Тус дуулагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай очиж шалгахад 30 орчим насны эрэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, голын усанд доошоо харсан, ухаан алдсан, биеийн байдал хүнд үед нь алба хаагчид анхан шатны тусламж яаралтай үзүүлж, тухайн иргэний амь насыг аварчээ.
Тухайн иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн бөгөөд биеийн байдал хэвийн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу