Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь түрүүлж, Монгол Улсын 10 дахь Дархан аварга болсон билээ.

Шинэхэн Дархан аваргын цолны мялаалга наадам энэ сарын 15-нд Увс аймгийн Улаангом хотноо болох аж.

Увс аймгаас төрөн гарсан хоёр дахь дархан аваргынхаа цолны мялаалгын наадмыг нутгийнхан нь “Бөхийн баяр” хэмээн нэрлэжээ. Энэхүү наадмаар улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болохоос гадна өсвөр болон сумын цолтой 64 бөхийн барилдааныг зохион байгуулах юм байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу