Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин есдүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, газрын тос, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Энэхүү гарын үсэг зурах ёслолын хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж холбогдох салбарын сайдууд харилцан бичиг солилцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Халх голын түүхт 85, УБТЗ ХНН 75 жилийн ойн хүрээнд манай сайхан оронд албан ёсны айлчлал хийж байгаад талархаж байна.
Мөнхийн хөрш, манай хоёр орны хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцаа цаг хугацааны уртад улам бэхжиж, өдгөө иж бүрэн стратегийн түвшинд ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
В.В.Путин таны энэ удаагийн айлчлал хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн эдийн засгийн агуулгаар баяжуулан, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл боловсрол, эрүүл мэндийн салбарт өндөр үр ашигтайгаар нөлөөлж байна гэж бодож байна” хэмээн онцоллоо.

Шууд дамжуулалтыг үзэх:

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу