Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийг хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлсэн гэх шалтгаанаар шалгаж байгаа аж.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа буюу дутуу мэдүүлсэн. Өөрийн нэр дээр байдаг өмч хөрөнгүүдийг мэдүүлээгүй гэдэг үндэслэлээр гомдол гарч, энэ дагуу АТГ-аас шалгалт хийсэн. Үүний дүнд Б.Ариун-Эрдэнэд хариуцлага тооцох асуудал хөндөгдөж байна. Тиймээс аймгийн ИТХ болон намын бүлгээс нь санал авахаар ЗГХЭГ-ын дэд даргын баг Булган аймагт ажиллаж байгаа. Засгийн газар аливаа асуудалд няхуур хандах ёстой. Нөгөө талаас Б.Ариун-Эрдэнийн тухайд АН-аас сонгогдон Засаг дарга хийж байгаа цөөхөн Засаг дарга нарын нэг учраас бид нэг намын улс төрийн өнцгөөс хандаж болохгүй. Тийм учраас өөрөөс нь тайлбар авч, АТГ-тай хамтарч ажиллаж байж шийдвэр гаргана” гэлээ. 

Б.Ариун-Эрдэнийн Хөрөнгө орлогын мэдүүлэг: 

  • Өөрийн орлого – 49 сая төгрөг
  • Өрхийн орлого – 22 сая төгрөг
  • Орон сууц – 2 ширхэг /1 тэрбум, 54 сая/
  • Тээврийн хэрэгсэл – 1 ширхэг /LAND 200/
  • Мал аж, ахуй – 5 тэрбум 512 сая төгрөг /Хурдан удмын адуу 128, үхэр 338, ямаа 325, хонь 420/
  • Хадгаламж – 101 сая төгрөг
  • Үнэт эдлэл – 600 сая төгрөг гэжээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу