1
Огноо2024-08-20
Сэтгүүлч Н.Уянга
Халхын голын дайны үед сувилагчаар ажиллаж байсан, ахмад дайчин Ц.Чимэдцэрэнтэй 1939 оны Халх голын дайны үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Тэрбээр өдгөө 100 насыг зооглож буй буурай юм.
-Таныг Халхын голын дайны үед сувилагчаар ажиллаж, шархадсан цэргүүдийг эмчилдэг байсан гэж сонссон. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцахгүй юу?
-Халх голын дайн болж байх үеэр би 15 настай байсан. 1924 онд Цэрэнгийн ес дэх охин болж төрсөн. Баянцагаан, Халхын гол, Адаг дулаан, Хайлааст манхан гэдэг газар япончууд маш хүчтэй довтолсон. Тэр үед манай Эвлэлийн үүрийн дарга Н.Аюуш гэдэг хүн байсан. Бид 10 гаруй настай охид байсан. Манай сургууль дээр Аюуш дарга нэг өдөр ороод ирсэн.
Манай багшийг П.Дулам гэдэг байсан. Тэгээд Н.Аюуш дарга “Та хичээлээ түр завсарлана уу. Яриа таниулга хийх гэж ирлээ. Намын үүрийн дарга намайг яриа таниулга хий гэж явуулсан юм. Халхын гол, Адаг дулаан ам, Хайлааст манхан зэрэг газар Япон маш ширүүн, гэнэтийн дайралт хийж байна. Ингэхдээ газар дээрх баглаа боодолтой юмаар оролдож болохгүй, худаг ус хордуулж байна” гэж хэлсэн.
Яриа хийж дуусахаар нь “Би дайн болж байгаа тийм газар яаж туслах вэ дээ. Ямар мөнгө цаас байх биш дээ” гэж бодоод, даргад “Надад нэг санал байна. Ярьж болох уу” гэхэд "Бололгүй яах вэ, болно” гэж дарга хэлсэн.
Тэгэхээр нь би “Дайн байлдаан болж байгаа газар өөрийн биеэр очиж тусалъя” гэдэг санал хэлсэн. Түүний дараа Н.Аюуш дарга “Ямар сайхан санал вэ. Үүнийг аймгийн Цэргийн хэлтэс, сумын бүх дарга нартаа мэдэгдье. Гурав хоногийн дараа шуурхай хариу гарах байх аа” гэсэн.
Гурав хоногийн дараа Н.Аюуш дарга “Жамц дарга дуудаж байна” гэсэн. Жамц дарга дээр яваад очсон. Миний саналаар нийт 22 охин явахаар болсон. Үүнээс 16 нь гарцаагүй явахаар болсон байсан. Жамц дарга “Та нарыг хоёр, гурван хоногийн дараа морин өртөөгөөр аймгийн төв рүү явуулна” гэсэн. Сумын дарга нар туг далбаагаа барьж, биднийг үдэж гаргасан.
-Сувилагчаар ажиллаж байхад байлдааны нөхцөл байдал ямар байсан бэ?
-Тэр үед нөхцөл байдал нэлээн хүнд байсан. Яагаад гэвэл манайх Хэнтий аймагт, Баянтүмэнд хоёр газар эмнэлэг байгуулсан. Манай шархтанууд тэр үед их хүнд байсан. Биеийн халуундаа өөрийн ухаантай, ухаангүй хүмүүс байсан. Бөмбөгний шарх гэдэг зүйл чинь хүнийг удаан байлгадаггүй юм байна лээ. Хоёр, гурав хоноод л хань ижил, аав, ээжийгээ дууддаг ч юм уу жаахан хүний нэр дуудаж байгаад тэгээд л явчихдаг байсан. Тэр үед шарх боох баглаа, боодол хангалттай байсан.
-Сувилагчийн эрдмийг хаанаас, яаж сурсан бэ?
-Манай сургагч Лаганов гэдэг Оросын сургагч байсан. Харин манай их эмч Таня Петровна гэдэг хүн байсан. Лувсан, Цэрэн, Мягмар, Батцэнгэл гээд эмч нартай ажилласан. Сургагч эмч нарын заасныг сайн сурч, би сувилагч хийсэн. Бусад хүүхдүүд маань индүүчин, цагаан хэрэглэл угаагч, тогооч гэх зэрэг ажил хийсэн. Бид бүгдээрээ эмнэлэг дээрээ 11 дүгээр сар хүртэл ажилласан.
-Мэдээж хүнд шархадсан цэргүүд ирдэг байсан байх. Тэднийг яаж эмнэлэгтээ авчирдаг байсан юм бэ?
-Тийм. Хүнд шархадсан цэргүүд ирнэ. Бид өөрсдөө очиж авна. Би зургаан удаа эмчтэйгээ очиж нуувчнаас авч байсан. Тэр үед машин тэрэг бараг байдаггүй байсан. Тэгээд бид чинь харанхуй үүр, шөнөөр явж шархтануудаа олж ирнэ.
-Залуучууд Халхын голын дайны талаар сайн мэддэггүй. Энэ талаар та тайлбарлаж өгөхгүй юу?
-Тусгаар тогтнол гэдэг тийм амархан үнээр олддоггүй. Маш их үнэ цэнээр энэ ялалтыг олж авсан юм.
Хуваалцах:
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Энэ амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Утааны хордлогоос сэргийлэх нь: Өдөр бүр 200 мл сүү ууж, долоо хоногт нэг удаа ууланд алхаарай
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Н.Номтойбаяр: "Цөмийн энергийн тухай хууль"-ийг зөв тайлбарлахгүй бол бид ДАРАМТАД ОРНО
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хориг ба хоршсон улс төр
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх БАЙРШЛУУД
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжинэ
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” хэмээн кибер залилан хийж байна
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улс тунхагласны баяраар 10 сая төгрөгийн байтай барилдаан болно
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
С.Шаарийбуу: Төрийн өндөр албан тушаалтнууд охины минь хэрэгт нөлөөлсөн
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлахын тулд хөрөнгө оруулалтуудаа танана
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Г.Занданшатар: Төсвийн тухай хууль Засгийн газрын үйл ажиллагааны бодлоготой нийцэхгүй байна
14 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.