0
Огноо2025-01-29
Туулай жилийн сар шинийн баярын бэлтгэл орон даяар эхэлжээ. Энэ үеийг жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчдийн хувьд борлуулалт сайжрах маш том боломж гэж болно. Жил бүрийн цагаан сараар 1.3 тэрбум төгрөг гадагш урсдаг гэх судалгаа бий. Харин сүүлийн жилүүдэд иргэд үндэсний үйлдвэрлэгчид, дотоодын худалдааг илүүд үзэх болжээ. Энэ ч утгаараа Цагаан сарыг угтсан үзэсгэлэн худалдаа, яармаг элбэг болсон.
Энэ удаад монголчуудын уламжлалт хувцас болох дээлийг онцолж байна. Монгол дээлийн загварыг орчин үетэй хослуулан төрөлжүүлж өдөр тутамдаа ч бид хэрэглэдэг болсон. Тэгвэл зарим дээлийн төрөл зүйл, зарим бэлгэдлийн талаар мэдээллийг хүргэж байна.
Ястан бүр өөрийн онцлог, хэв маягийг илэрхийлсэн дээл хувцастай. Монгол оронд нутагладаг 20 орчим ястан нь 400 орчим төрлийн дээл хувцас өмсдөг бөгөөд хүүхэд эрэгтэйчүүдийн дээл хувцас ойролцоо боловч эмэгтэйчүүдийнх нэлээд ялгаатай байдаг.
Хамгийн түгээмэл хэрэглэдэг “халх дээл”
Монголчууд эрт үеэс дээл хувцсыг иж бүрнээр нь өмсөхийг өвлүүлэн үлдээжээ. Халх эрэгтэй дээл нь цомбон буюу дэлбэн хэлбэрийн нударгатай. Нударга нь манжийн дарлалын үеэс орж ирсэн гэдэг. Өмнө нь хаз маягийн ханцуйвчийг хэрэглэж байсан байна. Дээлийнхээ гадуур ууж буюу хүрмийг өмсдөг. Мөн улирлаас шалтгаалж малгайны загвар өөрчлөгддөг байна.
Халх эмэгтэйн дээлийн түнтгэр мөр нь мөн л манжийн дарлалын үеэс улбаатай. Тэд дэргэр үстэй байдаг. Үүнийг эхлээд өөрсдийн үсээр хийдэг байсан ч арчлахад хэцүү учраас ямар нэгэн малын үс ноосоор хийдэг болжээ. Халх эмэгтэйн гоёл чимэглэл нь дээл (цэгдэг), уужнаас гадна толгойн боолт, гуу, хавчаараас бүрддэг.
Буриад дээл
Буриад дээлийн шаглаа бүр учир утга илэрхийлдэг бөгөөд буриад хүнийг дээлээр нь "уншиж" болно. Дээлийн энгэр хурц өнгийн гурван эмжээртэй. Дундах эмжээрийг хар хилэнгээр, доод эмжээрийг улаанаар эмжинэ. Харин хамгийн дээд талын эмжээрийн өнгө нь тухайн хүний үндсэн овгийг илэрхийлнэ. Эрэгтэй дээлийн гурван оёдлыг дээд, дунд, доод тэнгэр гэх бөгөөд хижээл насны хүний нударга том, залуу хүний нударга арай бага байдаг.
Эхнэр хүний хамган дээл – уужтай, энгэртээ гоёлгүй
Эхнэр болоогүй охины басган дээл – энгэр нь гоёл, зүүсгэлтэй
Хөвгүүн дээл – хоёр ханцуйндаа эмжээртэй
Эхнэртэй эрэгтэйн дээл - нэг ханцуйндаа эмжээртэй байдаг онцлогтой.
Монгол үндэсний хувцасны гол төлөөлөгч болсон малгай, дээл, бүс, гутал нь өөр өөрийн гэсэн бэлгэдлийн утга агуулгатай байдаг. Үүнд: Мандах төрийн малгай хэмээх нь хурц шулуун, харилтгүйн утга бэлгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёстой төртэй, мандан бадарч явахыг бэлгэдсэн байна. Тэгш төрийн дээл хэмээхийн учир нь хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байхыг ерөөж ийнхүү нэрлэжээ. Бүтэх төрийн бүс гэдэг нь задгай тасархайг бэхлэн батжуулах, сарнисныг эвлүүлэхийн утгатай. Хан төрийн хантааз гэдэг нь аливаа хүндэтгэл, ёслолд заавал өмсөх төр улсын иргэн, эр, эм хүн мөн гэдгийн баталгаа тул энэ хувцсыг төр улсын өмсгөл хэмээжээ. Түших төрийн гутал нь хүний биеийн тулгуур болсон хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг бэлгэдсэн.
Зах болон худалдааны төвүүдэд борлуулагдаж буй дээлийн үнийг хавсаргав.
Нарантуул худалдааны төвд:
• Эмэгтэй дээл: 180,000₮ - 650,000₮
• Эрэгтэй дээл: 220,000₮ - 780,000₮
• Хүүхдийн дээл: 60,000₮ - 90,000₮
Хуваалцах:
Ханборгоцойн шүүс шимэгч хорхойн эсрэг үйлчилгээтэй ч харшил үүсгэх эрсдэлтэй
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Орон нутгийн иргэд хүндэтгэх шалтгаанаар хотод 48 цагаас дээш машинтай зорчвол хураамж төлөхгүй
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
₮28 тэрбумын зуухны тендерт шалгарсан компаниас нийслэл татгалзжээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ц.Дуламсүрэн: Галзуурах шахам допинг тарьсан эрлийз морьдыг хүүхдээр унуулах гээд улайраад байх юм
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Менингококкоор өвдсөн хүүхдийн биеийн байдал маш хүнд байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Энхбаяр: Монгол төрд хэн ажиллах, ажиллахгүйг КИНО НАЙРУУЛАГЧИД мэддэг болоод удаж байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХЭҮК: Засгийн газар хүүхдийн эрхийг дээдлэх зарчмаасаа ухарлаа
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Моод"-ын Б.Болдыг эрэн сурвалжилж эхэлжээ
9 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Хэрэглэгчийн төлбөр өндөр гарсан" гэх гомдлын дагуу ажиллав
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Архангай аймаг тавдугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан ЗОХИОХГҮЙ байх захирамж гаргалаа
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Унаач хүүхдүүд юу ярив: Морь унахгүй, гэртээ ажил хийх юм сан
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хөндөх сэдэв: Олон жил хамт амьдарсан хосууд хамгийн их салж байна
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт -16 градус, ялимгүй цас орно
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Засгийн газар Атрын дөрөвдүгээр аяныг эхлүүллээ
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Уяачдын холбоо Х.Баасанжаргал гишүүнийг уучлал гуйхыг шаарджээ
13 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Менингококкоор өвдсөн хүүхдийн биеийн байдал маш хүнд байна
11 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.