dobu.mndobu

ХЭҮК: Засгийн газар хүүхдийн эрхийг дээдлэх зарчмаасаа ухарлаа

ХЭҮК: Засгийн газар хүүхдийн эрхийг дээдлэх зарчмаасаа ухарлаа

Засгийн газар хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох 59-р тогтоолыг хүчингүй болгож, аймаг нийслэлийн  удирдлагад зохион байгуулах эрхийг шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан Хүний Эрхийн үндэсний комиссоос мэдээлэл өглөө.


ХЭҮК-ын дарга Д.Сүнжид:  
"Уралдаан, сунгааны үед амиа алдсан хүүхдийн тооноос харахад хүүхдийн эрхийг бид хамгаалж чадахгүй байна.  Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдааны хэв шинж өөр болж байна. Зөвхөн зун биш өвөл, хавар зохиогдох болсон нь хүүхдийн эрүүл мэнд, амь насанд шууд нөлөөлж байна. Мөн нөгөөтээгүүр хүүхдийн хөгжих, боловсрох эрхийг ч зөрчиж байна.  Өвөл, хаврын улиралд хориглох шалтгаан нь ердөө л хэт хүйтэн, халтиргаа гулгаа ихтэй холбоотой. 


Хүний эрхийн үндэсний комиссоос Засгийн газар 59-р тогтоолыг хүчингүй болгосноороо нэгдэн орсон ОУ-ын хүүхдийн эрхийн гэрээ, конвецийг зөрчиж, хүүхдийн эрхийн төлөө зарчмаасаа ухарч байна гэж дүгнэж байна. Тиймээс шийдвэрээ эргэн харахыг хүсэж байна.


Хурдан морины уралдаан бол монголын түүхэн уламжлалт өв соёл мөн гэж Юнескод бүртгэгдсэн. Гэхдээ өвөл, хаврын уралдаан бол биш юм.  59-р тогтоол бол Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүүхдийг аюултай хөдөлмөрийг эрхлүүлэхгүй байхад чиглэсэн томоохон дэвшил байсан. Гэтэл хүүхдийн эрхийг дээдлэх чиг үүргээсээ ухарсан алхмыг хийлээ гж харж байна" гэлээ.

Хуваалцах:

|
Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

Сайн дураар даатгуулагчдын НДШ нэмэгдэнэ

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

"Моод"-ын Б.Болдыг эрэн сурвалжилж эхэлжээ

"Моод"-ын Б.Болдыг эрэн сурвалжилж эхэлжээ

1 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт -16 градус, ялимгүй цас орно

ЦАГ АГААР: Улаанбаатарт -16 градус, ялимгүй цас орно

2 минутийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.