dobu.mndobu

ЦЕГ: М.Бадарч Богд-Уулын ар бэлд осолдсон нь үнэн, хэргийг шалгаж байна

0

НийтлэлчАдмин

Огноо2023-09-06

ЦЕГ: М.Бадарч Богд-Уулын ар бэлд осолдсон нь үнэн, хэргийг шалгаж байна

Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх, Улсын арслан М.Бадарчийг өнөөдөр (2023.09.06) өглөө орон нутгийн замд зорчиж явахдаа осолд орж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн тухай мэдээлэл цахим сүлжээнд тархаад байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 07 цаг 41 минутад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Баясах трейд" ХХК-ийн хашаанаас урагш 2.5 километр зайтай, Богд-Уулын ар бэлд иргэн “Б” нь улсын дугааргүй UVT маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн гэх мэдээлэл бүртгэгджээ. Уг мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар шалгаж байна" гэлээ. 

Улсын арслан М.Бадарч өнөөдөр (2023.09.06) өглөө "Агаар амьсгалж, тайвшраад ирье. Тэгээд үдээс хойш хэвлэлийн хурал хийе" хэмээн Богд уул руу явсан ч ийнхүү осолд оржээ.

М.Бадарчийн тухайд, допингийн шинжилгээнд бүдэрсэн хэмээн зарим хэвлэлүүд таамаглаж эхэлсэн. Харин тэрбээр "Допингийн төрлийн эм, бэлдмэл огт хэрэглээгүй. Хөдөө байна" гэх тайлбарыг хэлсээр байсан юм.

Х.ТҮШИГ

Хуваалцах:

|
Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

12 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Цасан болон шороон шуурга шуурна

Цасан болон шороон шуурга шуурна

13 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хорт хавдраа "ялжээ"

СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хорт хавдраа "ялжээ"

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.