dobu.mndobu

Алга болсон 7 настай хүүгийн цогцсыг дэрсэн дундаас олж, хойд аавыг нь шалгаж эхэлжээ

0

НийтлэлчАдмин

Огноо2023-09-29

Алга болсон 7 настай хүүгийн цогцсыг дэрсэн дундаас олж, хойд аавыг нь шалгаж эхэлжээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Бөмбөгтэй хөшөө”-ний ойролцоох гэрээсээ гарсан долоон настай хүүг дөрөв дэх өдрөө хайж буй талаар бид мэдээлсэн билээ. 

Онцгой байдлын 20 албан хаагч гурван тээврийн хэрэгсэлтэйгээр хүүг эрэн хайж, цогцсыг нь Хэрлэн сумын 3 дугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олжээ. 

Улмаар аймгийн цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, хэргийг шалгаж эхэлсэн байна. 

Шалгалтаар талийгаач хүү ээж болон хойд аавтайгаа амьдардаг байсан нь тогтоогдсон бөгөөд ээжийг нь хот руу явсан үеэр алга болжээ. Хүүг нас барсан хэрэгт холбогдуулан түүний хойд аав болох 34 "Б"-г шалгаж эхэлсэн байна. 

Х.ТҮШИГ

Хуваалцах:

|
Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

12 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Цасан болон шороон шуурга шуурна

Цасан болон шороон шуурга шуурна

13 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хорт хавдраа "ялжээ"

СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хорт хавдраа "ялжээ"

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.