0
Өдөр бүр бяцхан үр амиа алдсан гэх сэрдхийм явдлууд тохиолдох боллоо. Есдүгээр сарын 30-нд Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны ...дугаар байрны 10 давхрын цонхоор таван настай хүү унаж, эндсэн. Энэ харамсам хэргээс хоёрхон хоногийн дараа буюу аравдугаар сарын 2-нд тав болон долоон настай эгч, дүүс есөн давхрын цонхоор унаж, нас барсан хэрэг гарлаа.
Томчууд бидний хайхрамжгүй, хариуцлагагүйгээс болж бяцхан үрс амиа алдсан хэрэг гарсаар байна. Тиймээс бид сэрэмжлүүлж, хариуцлагатай байхыг уриалах үүднээс хоёр бяцхан үр амиа амиа алдсан хэргийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Багынх нь цэцэрлэг рүү очихоор түр гарахдаа хоёр эгчийг нь хараа хяналтгүй үлдээжээ
[caption id="attachment_27276" align="alignnone" width="1200"]"Харуул Алтай" хотхон Дотоод хэргийн их сургуулийн хойно байрлах ажээ. Эгнүүлэн барьсан тус бүр 10 давхар бүхий зургаан блок байрны баруун захын есөн давхраас хүүхдүүд унасан байна. Тэднийг ээж, аав нь түр орхиод, гурван настай бага хүүхдийнхээ цэцэрлэг рүү явсан аж.
Энэ хооронд хүүхдүүд гэрээс гарч, ээж, аав руугаа очихыг хүссэн үү гэлтэй ягаан, шар куртиктэйгээ цонхоор унасан байдалтай нас барсан байжээ. Хүүхдүүдийг унасан байхыг байрны оршин суугч хараад, 18:40 цагийн орчимд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.
Болсон явдлын талаар оршин суугчдаас тодруулахад "Лифтэд сууж байх үед нэг хүн орж ирээд "Энэ хавиар цагдаа нар ирчихсэн байна. Юу болсон юм бэ" гээд надаас асуусан юм. Би юу ч мэдээгүй байсан учраас мэдэхгүй гэдгээ хэлээд зогсож байсан. Гэтэл нэг хүүхэд араас орж ирээд, "Есөн давхраас хүүхэд уначихаж, нэг нь газар дээрээ нас барчихсан юм шиг байна" гэсэн. Байрны урд хэсэгт юу ч байгаагүй, хойшоо харсан цонхтой айлын хүүхдүүд цонхоороо унасан юм шиг байна лээ" гэсэн юм.
Мөн оршин суугчдын хэлж байгаагаар, энэ айл дөрвөн хүүхэдтэй ажээ. Аав нь ажил хийдэг, ээж нь гэртээ хүүхдүүдээ хардаг. Тухайн өдөр том нь сургуулиасаа ирээгүй, багынх нь цэцэрлэгийн багш дуудсан учир дунд хоёроо үлдээгээд, түр гарчээ. Эргээд гэртээ иртэл хүүхдүүд нь амиа алдсан байж. Хоёр хүүхдийн бага нь цонхоор унах үед эгч нь татах гэж байгаад араас нь унасан байх хэмээн ойр орчмын хүмүүс нь таамаглаж буйгаа хэллээ.
Оршин суугч: Айлууд цонхондоо хаалт хийж, хөршийн холбоогоо сайжруулахаар болсон
"Харуул Алтай" хотхоны барилга 10 давхар, 18 баганатай. Тэгэхээр нэг байр нэг талдаа 180 цонхтой гэсэн үг. Охидын амиа алдсан талын айлуудын цонхыг харвал 180 цонхноос 15 орчим нь зориулалтын хамгаалалттай, ихэнх нь ялааны тортой байв. Цонхны хаалтгүйгээс болж хажууханд нь хоёр бяцхан амь хорвоог орхисон "гашуун түүх" байхад тэд сургамж аваагүй гэлтэй.
Бид энэ талаар оршин суугчдаас тодруулсан юм. Оршин суугч Н "Манай хотхоныхон нэгдсэн журмаар групп чат нээсэн. Айлууд цонхондоо хаалт хийхээр дор бүрнээ арга хэмжээ авч байна. Мөн хөршийн холбоогоо сайжруулахаар ярилцсан. Хүүхдийг нь харах хүнгүй эцэг, эхчүүд 30 минутаас нэг цагийн хугацаанд гарах шаардлагатай болсон тохиолдолд байрныхаа оршин суугчдадаа хэлж, боломжтой нь хүүхдийг нь харах байдлаар нэгэндээ тус дэм болохоор шийдсэн. 70, 80-аад онд байсан шиг хөршийн холбоог сайжруулбал ийм хэрэг гарахгүй байх гэж бодож байна" гэлээ.
Мөн өөр нэгэн оршин суугч "Барилгын компаниуд орон сууц барихдаа гурваас дээш давхрын айлуудын цонхонд хаалт хийдэг болох хэрэгтэй. Өндөрт байгаа айлууд цонхныхоо хаалтыг өөрсдөө хийж чадахгүй. Өндөр шат нь бидэнд тэр бүр олдохгүй. Тиймээс барилгын компаниуд үүнд анхаараасай" хэмээн ярьсан юм.
ЦЕГ: Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна
[caption id="attachment_27274" align="alignnone" width="1200"]Цагдаагийн байгууллагад 2023 он гарснаас хойш хүүхэд өндрөөс унасан гэх 12 дуудлага бүртгэгдсэнээс долоо нь нас барж, тав нь гэмтсэн байна.
Хэргийн талаар "Аравдугаар сарын 2-нд "Нэр бүхий хотхоны есдүгээр давхраас хүүхдүүд уначихлаа" гэх мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход нэг гэр бүлийн 5-7 насны хоёр хүүхэд унаж, амь насаа алдсан байсан. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Шалгалтын ажиллагаагаар тухайн хүүхдүүдийн эцэг, эх асран хамгаалагч нь байгаагүй, түр хугацаагаар гарсан гэдэг нь тогтоогдсон" гэсэн мэдээлэл өгсөн юм.
"Түр зуур" гэх үгээр өөрийгөө тайвшруулж, онгорхой цонх, эзэнгүй гэрт үлдээснээс болж энгэртээ тэвэрч, энхрийлж өсгөсөн хоёр үр нь амиа алдлаа. Энэ үйл явдал бидэнд гашуун сургамж болж байна.
Юу ч мэдэхгүй цагаан цаас шиг бяцхан үрсээ томчууд бид цаг тутам анхаарч, хамгаалж, хайрлаж байх үүрэгтэй. Гэтэл эцэг, эх асран хамгаалагчдын хариуцлагагүй байдлаас болж хүүхдүүд ийнхүү хорвоог орхисоор байна.
Б.ХОНГОРЗУЛ Гэрэл зургийг Ч.ДАШДОРЖ
Хуваалцах:
Цогтцэцийн уурхайд ажилладаг 197 хүн ХООЛНЫ ХОРДЛОГО авчээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил 26.7 хувиар буурчээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Гадаад худалдааны баланс эерэг гарлаа
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
АУДИТ: Хотын дарга Х.Нямбаатарын гаргасан бонд хугацаандаа төлөгдөхгүй байх эрсдэлтэй байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Зөвлөөд зөвлөөд засардаггүй, ёс зүйг УЛАНДАА ГИШГЭГЧ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
НББХ-ны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчтэй уулзав
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдааны бүртгэл эхэллээ
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 40.7 хувиар өсжээ
11 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЧУУЛГАН: Зээлийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцэнэ
12 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХЗБХ: УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цасан болон шороон шуурга шуурна
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Сурвалжилга: Монголын циркчид маш аюултай орчинд бэлтгэлээ хийж байна
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийт нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Насанд хүрээгүй хүүхэд суррон унавал 400 мянган төгрөгөөр торгоно
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
УЕП Б.Жаргалсайхан: Би өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа хүн
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ДХИС-ийн захирлаар цагдаагийн хурандаа О.Зоригтыг томиллоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хорт хавдраа "ялжээ"
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Найман ордын талбайн хил заагийг тогтоох асуудлыг хэлэлцэж байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.