dobu.mndobu

Охины ар гэр: Цагдаагийн байрны гадаа хоносон, утсаа чагнаад сууж байна

0

НийтлэлчАдмин

Огноо2023-10-05

Охины ар гэр: Цагдаагийн байрны гадаа хоносон, утсаа чагнаад сууж байна

Дорноговь аймгийн Сайншанд суманд хичээлдээ явахаар гарсан 12 настай охин сураггүй алга болоод 50 гаруй цагийн хугацаа өнгөрч байна. Охиныг олоогүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж буй.

Бид өнөөдрийн /2023.10.05/ 09:40 цагийн байдлаар охины ар гэрийн хүнтэй холбогдож тодрууллаа. 

Ар гэрийнхэн нь "Бидэнд өнөөдөр ямар ч мэдээлэл өгөөгүй. Та бүхэнтэй адил мэдээлэлгүй байна. Цагдаагийн байрны гадна хонож байгаа. Над руу хүн залгахыг хүлээгээд, утсаа чагнаад сууж байна"  гэсэн юм. 

Дорноговь аймгийн Цагдаагийн газраас өгч буй мэдээллээр, Охиныг эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын нисдэг тэргийг ашиглаж эхэлсэн. Өчигдрөөс хойш Сайхандулаан сумын чигт эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Уг ажиллагаанд нийт 700 гаруй алба хаагч ажиллаж байна.

Х.ТҮШИГ

Хуваалцах:

|
Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

12 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Цасан болон шороон шуурга шуурна

Цасан болон шороон шуурга шуурна

13 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хорт хавдраа "ялжээ"

СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хорт хавдраа "ялжээ"

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.