Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцэст тоолсон төллөх насны 30.9 сая хээлтэгч малын 16.1 сая (52.1 хувь) нь энэ оны эхний 4 сард төллөлөө.

Эм хонины 59.5, эм ямааны 51.8, үнээний 30.4, ингэний 24.1, гүүний 17.9 хувь нь төллөсөн бөгөөд гарсан төлийн 90.3 хувь буюу 14.5 сая нь бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеийнхээс 5.4 (27 хувь) саяар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Нас гүйцсан малын зүй бус хорогдол энэ оны эхний 4 сард улсын хэмжээнд 1861.9 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 саяар буюу 14.4 дахин өсөв. Өнгөрсөн сард 904.7 мянган мал хорогдсон нь эхний 4 сарын хорогдсон малын 48.6 хувийг эзэлж байгаа бол 3 дугаар сард хорогдсон малаас 515 мянгаар буюу 2.3 дахин нэмэгджээ.

Малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл ямаа 788.5 мянга, хонь 807.4 мянга, үхэр 166.9 мянга, адуу 97.4 мянга, тэмээ 1.7 мянгаар хорогдлоо. Хорогдсон малын 42.3 хувийг ямаа, 43.4 хувийг хонь эзэлж байв. Түүнчлэн, энэ оны эхний 4 сард 25.8 мянган мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 19.2 мянгаар буюу 3.9 дахин өссөн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу