“Хасу Мегаватт” ХХК-аас зохион байгуулдаг “Хасу Кап 2023” клубуудын аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтууд өнөөдөр /2023.06.02/ болж байна.  Тус тэмцээн тавдугаар сарын 27-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусаж буй.

Энэ жилийн “Хасу кап”-ийн эрэгтэйчүүдийн төрөлд, 
  • Хилчин Премиум
  • Улаан-Үүд /ОХУ-ын баг/
  • Хасу Мегастарс
  • Өмнөговь Шанхтранс
  • Ноён
  • Тэнүүн огоо гэсэн зургаан баг оролцож байна. 

Тэмцээний аваргын алтан медалийн төлөө Хасу мегастарс болон Натур мед Ноён клубууд өрсөлдлөө.

Хоёр баг гал гарсан өрсөлдөөн гаргаж, 2:2 харьцаатай тэнцсэнээр тавдугаар үе гарсан юм. Улмаар тавдугаар үед Натур мед Ноён 14 оноотой, Хасу 13 оноотой байхад Т.Хангал довтолж, түүний эсрэг А.Төр-Эрдэнэ хаалтанд үсэрлээ. Т.Хангалын довтолгоо А.Төр-Эрдэнийн хаалтанд орж, Ноёнгийн талаас хаалтнаас бөмбөг босгосноор тоглолт үргэлжилсэн юм. Улмаар дөрөвдүгээр бүсээс Э.Энх-Амгалан довтолж, багтаа оноо авлаа. Ингээд шүүгч шүгэл үлээж, тоглолт өндөрлөснийг мэдэгдэв. Гэвч Хасугийн А.Төр-Эрдэнэ хаалтанд үсрэхдээ гар хүрээгүй, Т.Хангалын довтолгооны бөмбөг торноос бууж, Ноён багийн дөрөв авалт болсон гэж шүүгчтэй маргалаа. Ноён багийнхан баяраа хүргэж, тэмцээнээ дуусгах гэсэн боловч Хасугийн тамирчид талбайгаас гарахгүй, шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар. 

Шүүгчдийн бүрэлдэхүүн болон багийн ахлагчид удаан хэлэлцсэний эцэст Натур мед Ноён клубын багт шийдвэр гаргажээ. 

Ингээд энэ жилийн “Хасу Кап” клубуудын дундах тэмцээний аваргаар Натур мед Ноён баг шалгарч, хоёрдугаар байрт Хасу мегастарс, гутгаар байрт Өмнөговь шанх транс багууд орлоо. 

Эмэгтэй финалын тоглолтын дүнг ЭНД дарж уншина уу.

 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу