Иргэний нисэхийн тухай хууль 24 жилийн дараа шинэчлэгдэн батлагдлаа. Шинэ хуулиар:
  • Иргэний нисэхийн салбарын хяналт зохицуулалтыг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаанаас нь салгав.
  • Нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны хяналт, шалгалт, тусгай зөвшөөрөл олгох, үнэмлэх гэрчилгээ олгох үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэв.
  • Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын стандарт, шаардлага, загвар хуульд бүрэн зохируулав.
  • Өмнөх хуулийн хийдэлтэй заалтуудаас болж Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлага хангадаггүй байсан алдааг засав.
  • Иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалт гэсэн шинэ бүлэг нэмж, зорчигч үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, агаарын тээвэрлэгч нарыг илүү хариуцлагатай болгох боломжийг өргөтгөв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу