Их хэмжээний бороо орсны улмаас өнөөдөр буюу 2023 оны долоодугаар сарын 24-ний өдрийн 08 цагийн байдлаар есөн уулзварын гэрлэн дохио, цахилгааны кабельд гэмтэл гарсан байна.
Үүнд, 
  • ШУТИС уулзвар,
  • 10 дугаар хорооллын уулзвар,
  • Сансарын тунелын баруун уулзвар,
  • 2 дугаар төрхийн уулзвар,
  • Нарны гүүрний баруун болон зүүн доод уулзвар,
  • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн уулзвар,
  • 1 дүгээр хорооллын арын замтай холбосон уулзварууд гэмтэл гарсан байгааг хэвийн ажиллагаанд оруулахаар шуурхай ажиллаж байна.
Мөн Улаанбаатар хотод 2023 оны зуны их засварын хугацаанд шинээр татах дулааны гол шугам сүлжээг солих ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн V хороо СУИС уулзвар, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар тус бүрийн гэрлэн дохиог түр хугацаагаар унтраан буулгажээ.
Иймд жолооч болон явган зорчигч та цагдаагийн биет зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохиог баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу