Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярт зориулсан цэргийн ёслолын жагсаал Зуунмод сумын төв талбайд зохион байгуулагдлаа. Төв аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын ёслолын жагсаалын үеэр Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн мотобуудлагын батальоны ахлагч, тэргүүн ахлагч Б.Алтангэрэл Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жилийн ойг тус тус тохиолдуулан өөрийн санаачилгаар тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлсэн алсын зайн гүйлтээ 62 хоногийн хугацаанд 2100 км замыг туулж, цэрэг хүний эр зориг, ур чадвар, тэсвэр тэвчээрийг олон нийтэд сурталчлан таниулсанд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлжээ.

Мөн энэ өдөр Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100  жилийн ой болон Төв аймгийн баяр наадмыг тохиолдуулан Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Догсомын Бодоогийн хөшөөнд цэцэг өргөсөн байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу