Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр буюу наймдугаар сарын 4-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны Ерөө, Эг, Балж, Барх Хангай нуруунаас эхтэй Түй, Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна.

Орхон (Сүхбаатар, Орхонтуул), Хараа гол (Дархан хот), Бэлтэс гол (Баянзүрх), Үүр гол (Цагаан-Үүр) Халх (Ялалт баг) орчимд үерийн түвшинг 10-80 см Сөгнөгөр гол, Сэлбэ гол (Санзай, Дамбадаржаа) орчимд үерийн түвшинг 5-10 см давжээ. Харин Туул гол /Лүн сум/ орчимд үерийн аюултай түвшинг 14 см даван үерлэж байна.

Маргааш буюу наймдугаар сарын 5-ны өдөр Ерөө гол Дулаанхаан сум орчимд 20 см нэмэгдэх хандлагатай байна. Мөн наймдугаар сарын 5-6-нд нутгийн хойд хагаст, 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын Ерөнхий газраас анхаарууллаа.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу