Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Хаянгаагийн Болорчулууны солиотой мэдэгдэл иргэдийг бухимдуулав. Монгол Улсын 5.5 сая үхрийн чихэд 13 тэрбум төгрөгөөр ээмэг зүүлгэнэ гэж хэлсэн алдарт үг нь арьсаа хуулуулахад хүргэв. Малын махаа экспортод гаргах шийдэл нь зөв ч малаа ээмэгжүүлэх нь Х.Болорчулуун сайдын хэлсэнчлэн төрийн мөнгөөр хийдэг ажил биш байлтай. Экспортод бүр болдоггүй юмаа гэхэд Улаанбаатарт үхрээ зарна гэвэл заавал ээмэгжүүлсэн байх ёстой гэдгийг заагаад өгчих асуудал юм. Малчид өөрсдөө ээмгээ аваад үхэртээ зүүчихнэ. Ширхэг нь 700 төгрөгийн үнэтэй ээмгийг 10 үхэртэй ажил 7000, 100 үхэртэй айл 70.000 төгрөгөөр аваад ээмэгжүүлчихнэ. 100 үхэртэй айл 70.000 төгрөг гаргахаас цааргална, тийм боломжгүй байна гэж байхгүй. Гэтэл өнөө ээмэг нь ширхэг тус бүр нь 2400 орчим төгрөгийн үнэтэй байж таарсан.

Баруун төвийн үзэл баримтлалтай МАН-аас сайд болсон ч арай ч ингэж солиорч болохгүй. Хүүхдүүдээ алагчилж, орлоготой орлогогүй айлынхаар нь ялгаж хүүхдийн мөнгийг ялгавартай олгож, Үндсэн хууль зөрчиж байгаа эрх баригч намынханы хувьд хүүхдээ сонгох уу, үхрээ сонгох уу гэх сонголтын өмнө үхрээ сонгож байгаа юм байна л даа. Тэр жил үхэр ээмэгжүүлэх ажил хийгдсэн. Одоо хэдэн ээмэгтэй үхэр байна вэ. Манайх шиг бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг улсад бэлчээр яваа үхэр хэд сэжлээд ээмэггүй буцаж ирдэг юм. Тэгэж ч байсан. Салбартаа хамгийн их ашиг сонирхолын зөрчилтэй “ээмэг” Х.Болорчулуун энэ мэтчилэн малчдаа, иргэдээ доромжилсон үйлдэл магад олон гаргах байх.

Тэрбээр “Үхэр ээмэгжүүлэхэд улсын төсвөөс санхүүжүүлэхгүй. Дэлхийн банкнаас гаргана. Дэлхийн банкны санхүүжилттэй, мал амьтныг эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд хийхээр төлөвлөөд буй. Үүнд 13 орчим тэрбум төгрөгөөр хийхээр төсөвлөөд байгаа. Нэг үхэрт ойролцоогоор 1800-2000 мянган төгрөг ногдоно гэж тооцоолсон. Гэхдээ үүнийг тендер зарлан сонгон шалгаруулна. Төрийн худалдан авах ажиллагааны дагуу сонгон шалгаруулалт явна. Ээмэгжүүлснээр мал эрүүл бол хүн эрүүл болно. Малын гарал үүсэл тодорхой болох юм. Манай махыг гадагшаа экспорлох гэхээр эрүүжүүлээгүй гээд авахгүй байна” гэсэн юм. 13 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргахгүй гэв. Улсын байна уу, Дэлхийн банкны мөнгө байна уу, өөр үр ашигтай зүйлд зарцуулмаар байна, Х.Болорчулуун аа. Ээмэгжүүлснээр мал эрүүл болно гэж хэн хэлээд байгаа юм. Хэн зөвлөөд байгаа юм. Ээмэг зүүгээд эрүүл болдог бол үхэр гэлтгүй хүнээ ч бас ээмэгжүүлье. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6.5. “Зайлшгүй шаардлагаар хэрэгжүүлэх мал эмнэлгийн арга хэмжээнд мал, амьтнаа тогтоосон хугацаанд хамруулаагүйгээс бусдад учирсан хохирол болон уг арга хэмжээг нөхөн хэрэгжүүлэхэд зарцуулсан зардлыг мал, амьтан өмчлөгч хариуцна” гээд заачихсан. Үнэхээр малаа эрүүлжүүлэх гээд байгаа юм бол мал эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулж, товлолт вакцин, үзлэгтээ хамруулаагүй бол малчдад хариуцлагыг нь үүрүүл. 100 үхрийнхээ үр шимийг хүртэж байж 70.000 төгрөг гаргаж үхрээ ээмэгжүүлэхгүй гэж байгаа бол тэр малчинд хариуцлага тооц. Төсвийн байна уу, Дэлхийн банкны байна уу альнаас нь санхүүжсэн байсан ч ийм хэтийдсэн солиорлоо хойш нь тавь. Энэ мэтээр цааш ажиллабал бэлчээрийн үхрүүдээсээ ч ялгарах юм танд алга, сайд аа. Үхрээс ялгаатай нь та төрийн ордонд л сууж байна, танд эвэр, туурай, сүүл л алга. 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу