Өнөөдөр (2023.08.21) “УЛААНБААТАР-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын сагсан бөмбөгийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын залуучуудын эрэгтэй шигшээ баг сагсан бөмбөгийн тэмцээний эхний хожлоо авлаа.
May be an image of 2 people, people playing basketball and textМонголын баг өнөөдөр тэмцээний гурав дахь тоглолтоо Хонконгийн шигшээ багийн эсрэг хийж, эцсийн мөчид 76-74 харьцаатай хожсон юм. Тус тоглолтод манай шигшээ багаас дөрвөн тоглогч 10-аас дээш оноо бүртгүүлжээ.
М.Ивээлт 12 оноо, Д.Тулгат 14 оноо, С.Төгөлдөр 15 оноо авсан бол Г.Балжинням 16 оноо авч, багийнхаа бүх тоглогчийг тэргүүлсэн байна. Харин Хонконгийн шигшээ багаас Вэй Пон Чан 25 оноо авч талбай дээрх бүх тоглогчдыг тэргүүллээ.
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг тэмцээний сүүлийн тоглолтоо хоёр хоногийн дараа буюу Лхагва гарагт Хятадын Макаугийн шигшээ багийн эсрэг хийнэ.
May be an image of 3 people, people playing basketball and text
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу