Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа. Шинэчлэн баталсан бүтцээр Ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн улиралтайгаар хичээллэх аж.

2023 оны долоодугаар сард УИХ-аас баталсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хичээлийн жил нь есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны зургаадугаар сарын 15-ны өдрийн хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ” гэж тус тус тусгасан. Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай байхаар шинэчлэн баталсан байна. 

Сануулахад, өмнөх жилүүдэд ЕБС-иудыг гурван улиралтайгаар хичээллүүлсэн. Үүний нэгдүгээр улиралд хэтэрхий удаан хичээллэж байна хэмээн иргэд шүүмжилж байсан юм. 

Шинэчлэн баталсан хичээлийн жилийн бүтэц:

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу