Өнөөдөр (2023.10.04) 11:00 цагт Дэлхийн сансрын долоо хоногийн нээлт “Зайсан хилл” комплексийн долоодугаар давхарт болно.

Одон орон, гариг ертөнц, галактик сонирхогчид аравдугаар сарын 4-ний Лхагва гаргаас 9-ний Даваа гаргийн үдэш бүр 21:30-23:00 цагийн хооронд тус байшингийн шилэн гүүрнээс одод болон сар дурандах боломжтой ажээ.

Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа энэхүү долоо хоногийн үйл ажиллагааг нээж үг хэлнэ.

Хур тунадастай тохиолдолд сансар дурандах боломжгүй бөгөөд цаг агаараас шалтгаалж үйл ажиллагаа явагдах эсэх болон сар гарах цагтай уялдуулан цагийн мэдээллийг 3 цагийн өмнө өгдөг байна.

НҮБ-аас 1999 онд жил бүрийн аравдугаар сарын 4-нөөс 10-ны өдрүүдэд “WORLD SPACE WEEK” буюу Дэлхийн сансрын долоо хоногийг зохион байгуулж байхаар тогтсон билээ.

Өнгөрсөн 2022 онд Дэлхийн сансрын долоо хоногийг НҮБ-аас дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд SPACE AND SUSTAINABILITY нэрийн дор 100 гаруй улс зохион байгуулсан билээ.

Энэхүү долоо хоногийн үндсэн зорилго нь сансар огторгуй, сансрын шинжлэх ухааныг олон нийтэд хүртээмжтэйгээр таниулах, хүүхэд багачуудад STEAM-ийн шинжлэх ухаанч боловсрол түгээхэд оршдог.

Сансрын долоон хоногийн Workshop төлбөр 5000 төгрөг байна.

Б.УУГАНБОЛОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу