Өнгөрсөн ням гарагт Монгол бөхийн өргөөнд “Спорт ба допинг” хэлэлцүүлэг болсон билээ. Энэ үеэр Монголын Олон Улсын ба Үндэсний спортын холбооны арбитрч, Азийн буудлагын холбооны спортын холбооны олон улсын эмнэлэг, Допингийн эсрэг холбооны гишүүн Н.Цогтсайхан “Наадмаар 16 бөхөөс допинг илэрсэн. М.Бадарч Үндэсний Допингийн эсрэг байгууллагатай тохиролцож чадаагүй учир зөвхөн түүний нэрийг зарласан байх магадлалтай” гэх агуулга бүхий мэдээллийг өгсөн юм. 

Үүнийг огт үндэслэлгүй, худал хэмээн Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдэгдлээ. 

Мэдэгдэлд “Дээрх мэдээлэл нь огт үндэслэлгүй худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Олон нийтийн сүлжээ, цахим орчинд худал мэдээлэл тарааж, МҮДЭБ, МҮБХ-ны нэр хүнд, 2023 оны Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн Үндэсний бөхийн тамирчдын нэр төр, алдар хүндэд халдаж худал мэдээллийг тараасан, гүтгэсэн энэхүү үйлдлийг бид хуулийн байгууллагад нэр төрөө сэргээлгэхээр хандах болно” гэжээ.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Монголчууд минээ ийм болчимгүй байж болохгүй.Худал буруу зүйлийг ил шулуун хэлж чаддаггүй худал нялганаад байдаг явдал булхай будлиан ьаригчдыг даврааж байна.Бадарч яг хэн тохиролцох гэснийг зөвшөөрөөгүй талаараа ганц ч үг хэлж чадахгүй шдээ. Хулгай нь баригдчихаар улаан халз урдаас дайраад бусдыг гүтгээд байгаа энэ арчаагүй зангаа тат гэж Бадарчид хэлмээр байна.Урьд нь Оюунболд баригдаад булхай нь илэрч булай нь дэлгэгдэхээр худал уйлж хүртэл жүжиглэж гүрийж гүлдийгээд үнэнд гүйцэгдсэн бусуу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу