УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их хурлын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Сангийн сайд Б.Жавхлан, ирэх оны төсвийг боловсруулахдаа баялаг бүтээгчдийг дэмжсэн, дэд бүтцийг хөгжлүүлэхэд анхаарал хандуулсан, эрчим хүчний салбарт нэг их наяд гаруй, барилга, хот байгуулалтын салбарт 750 тэрбум, зам барьж байгуулахад хоёр их наяд төгрөгийг тус тус төсөвлөж байна.

Ирэх жил “Оюутолгой”-гоос 760.5 тэрбум төгрөг төсөвт ирнэ гэж төлөвлөж байна. “Оюутолгой”-н далд уурхайн орлого 2025 оноос нэмэгдэж орно” гэж хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд улсын төсвийн төслийн орлогыг 565.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25,855.2 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээ 27,360.5 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,505.3 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцлоо” гэж хэлсэн билээ.

Ирэх онд улсын төсвийн орлого 18 их наяд, зардал 19.8 их наяд, алдагдал нь 1.8 их наяд төгрөг байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нар дараах төсвийг захиран зарцуулах нь ээ. Үүнд:

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга 29 тэрбум

Үндсэн хуулийн цэцийн дарга 4 тэрбум

Дээд шүүхийн ерөнхий шүүгч 29 тэрбум

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 165 тэрбум

Хүний эрхийн үндэсний комисс-ын дарга 5 тэрбум

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 11 тэрбум

Ерөнхий аудитор 41 тэрбум

Авлигатай тэмцэх газрын дарга 48 тэрбум

Санхүүгийн зохицуулах хорооны дарга 14 тэрбум

Төрийн албаны зөвлөлийн дарга 6 тэрбум

Үндэсний статистикийн хорооны дарга 21 тэрбум

Сонгуулийн ерөнхий хорооны дарга 63 тэрбум

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга 1 тэрбум

Ерөнхий сайд 340 тэрбум

Шадар сайд 291 тэрбум

Эдийн засаг, хөгжлийн сайд 84 тэрбум

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 117 тэрбум

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 246 тэрбум

Гадаад харилцааны сайд 191 тэрбум

Сангийн сайд 4 их наяд 506 тэрбум (1 их наяд 173 тэрбум төгрөгийг зээлийн хүүд зарцуулна)

Хууль зүй, дотоод хэргийн сайд 1 их наяд 394 тэрбум

Зам, тээврийн хөгжлийн сайд 692 тэрбум

Батлан хамгалаахын сайд 562 тэрбум

Боловсрол, шинжлэх ухааны сайд 4 их наяд 227 тэрбум

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 59 тэрбум

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 549 тэрбум

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 3 их наяд 945 тэрбум

Эрүүл сэндийн сайд 1 их наяд 634 тэрбум

Эрчим хүчний сайд 336 тэрбум

Барилга, хот байгуулалтын сайд 415 тэрбум

Соёлын сайд 300 тэрбум

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд 86 тэрбум

Шүүхийн сахилгын хорооны дарга 4 тэрбум

Олимп, нийтийн биеийн тамирын үндэсний хорооны сайд 140 тэрбум

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга 11 тэрбум

Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга 56 тэрбум төгрөг тус тус зарцуулах юм байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу