Архангай аймагт ирэх оны нэгдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд “WINTERLAND ICE FESTIVAL 2024” арга хэмжээ болно. Уг фестивалийг уламжлалт өвлийн спортын тэмцээнийг дэлхийд сурталчилж, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зорилгоор Архангай аймгийн ЗДТГ-аас санаачилж, аймгийн аялал жуулчлалын холбоо БОАЖЯ-тай хамтран зохион байгуулах гэж буй аж. 

Фестивалийг Архангай аймгийн Цэцэрлэг хотоос 5 км-ийн зайд, Тамирын голын эрэгт хийнэ. Ингэхдээ өвс, тэжээлийн хангамж бүрдүүлэх зорилгоор тус газарт өвсөн стадион барихаар төлөвлөжээ. Улмаар нэгдүгээр сарын 14-ний 18:00 цагаас арга хэмжээ дуусмагц стадионоо буулган малчдад хөнгөлөлтэй өвс, тэжээл тараах аж. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу