“Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт томоохон хэмжээний дэлбэрэлт болж, гурван алба хаагчийн эрдэнэт амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. ОБЕГ болон ЦЕГ ослын нөхцөл шалтгааныг тодруулахаар үзлэг шинжилгээг үргэлжлүүлж буй.

Эх сурвалж “Осол гарсан бүсэд байсан 207 оршин суугчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. 11 айлын 43 иргэнийг зочид буудалд байрлуулсан. Ослын улмаас шатсан 28 машиныг зөөвөрлөнө. Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн ослын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон” хэмээн мэдээлж байна. 

Ослын шалтгааныг ойролцоох камерын бичлэгээс харахад, уулзвараар эргэх хөдөлгөөн хийж буй том оврын автомашинтай суудлын машин зэрэг хөдөлгөөн хийсэн байдаг. Энэ нь том оврын машины “сохор” бүсэд орох эрсдэлтэй бөгөөд ослын гол шалтгаан хэмээн үзэхэд хүргэж байна. 

Том оврын автомашины сохор бүсийн талаарх мэдээллийг дараах бичлэгээс хүлээн авна уу. 

 

Монгол Улсад болон олон улсад дагаж мөрддөг стандартаар Аюултай ачааг нийтийн хэрэгцээний замаар тээвэрлэхдээ:

  • Аюултай ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл гэсэн таних тэмдэгтэй явах ёстой
  • Иргэн, хуулийн этгээд нь аюултай ачааны тээвэрлэлтийг химийн хортой болон аюултай бодисын тухай хууль, холбогдох дүрэм, журам, стандартаар тавигдах нөхцөл шаардлагын дагуу гүйцэтгэнэ.
  • Авто тээврийн хэрэгслээр зарим төрлийн аюултай ачааг тээвэрлэх үед тухайн ачааны тээвэрлэлтийн нөхцөлд заасан бол ачаа илгээгч, хүлээн авагч талаас тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтныг томилон ажиллуулна гэж заасан байдаг ажээ. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд, ачааны машин давхар эргэж байгаа тохиолдолд нэгдүгээр эгнээнд зорчиж буй автомашин урагшлах хөдөлгөөн хийхийг мөн хориглодог.

“Урт ачаа бүхий тээврийн хэрэгслийг давхар эргэхийг зөвшөөрдөг учраас давхар эргээд осол гаргажээ” гэдэг нь буруутгах шалтгаан болохгүй болов уу. Иргэн та өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, гэнэтийн үйл ослоос урьчилан сэргийлээрэй. Уулзвараар нэвтрэхдээ түр хүлээж, давхар эргэж буй том оврын машиныг эхэлж оруулаад, дараа нь хөлгөөнд оролцохыг зөвлөж байна. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу