Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 22-ны хооронд нийт 43 галт тэрэг гарчээ. Өнөөдрийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 3250 орчим чингэлгийн үлдэгдэл байгаа аж.

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдээлснээр, Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-85 хонож гарч буй юм байна.

Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1502 чингэлэг байгаагаас 663 нь ачаатай, 839 нь хоосон байгаа ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу