“Gremix” нэрээр олонд танигдсан, интернэт орчинд хамгийн олон дагагчтай контент бүтээгчдийн нэг М.Ганбаяр тоглоомын дэлгүүр нээсэн талаар мэдээлсэн билээ. Тэрбээр дэлгүүрийнхээ нээлтийг энэ сарын 2-нд буюу өнгөрсөн Баасан гарагт хийсэн юм. 

Нээсэн цагаас нь эхлэн дэлгүүрт нь хөл гишгэх зайгүй болтол хүүхдүүд ирсээр хоёр өдрийн дотор барааг нь дуусгажээ. 

Энэ Gremmy’s Chest тоглоомын дэлгүүрийн цахим хуудаст “Нээлтийн ачааллын улмаас дэлгүүр маань барааны нөөцийн асуудалд орсон тул шинэ бараанууд ирэх хүртэл түр хугацаанд хаалгаа барихаас өөр аргагүйд хүрлээ. Эргэж нээхдээ илүү олон шинэ тоглоомууд болон илүү том, тухтай орчинд дахин уулзацгаая.

Нээлтийн өдрүүдэд хүрэлцэн ирсэн мөн дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Дахин нээгдэх үедээ энэхүү page дээрээ пост оруулах тул та бүхэн түр хүлээгээрэй” хэмээн бичсэн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу