Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан баруун аймгууд руу явжээ. Энэ тухайгаа тэрбээр “Засгийн газраас зудын эрсдэлийг бууруулахаар баг бүрэлдэхүүнүүд орон нутагт ажиллаж эхэллээ.

Яг одоо ЗГХЭГ-ын даргын хувиар баруун аймгуудын нөхцөл байдал нэн хүндэрсэн сум, багийн малчдад үнэ төлбөргүй өвс, тэжээл, хүнсний багц болон эрүүл мэндийн тусламж хүргэхээр хөдөлж байна.

Энэ удаа нийт аймаг сумдад улсын нөөцөд байгаа 6000 орчим тн өвс тэжээл, орон нутгийн нөөцөд байгаа 20 000 тн өвс тэжээлийг зуданд нэрвэгдэж буй малчин өрхүүдэд хүргэх юм. Цаашид нийт малчин өрхөд хүчит тэжээл буудай, тэжээлийн будаа өгөхөөр төлөвлөж байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу