Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хоёрдугаар багийн нутаг, “Бяран” тусгай хамгаалалтай газарт “Ногоон хаш чулуу” олборлохоор 20 гаруй хүн 2-3 цасны мотоциклтэй гарсан байна” гэх мэдээлэл иргэдээс ирсний дагуу Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа зохион байгуулжээ.

Шалгалтаар Хөвсгөл аймгийн харъяат Б, Н, Б, нарын зургаан этгээд хууль бусаар газрын хэвлийд халдаж, 35 кг ногоон хаш чулуу олборлосныг тогтоосон байна. Улмаар хууль бус үйл ажиллагаандаа ашигласан гурван ширхэг цасны мотоцикл, 35 кг ногоон хаш чулуу, зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэнэ гэж заажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу