Их Британийн хаан Чарльз III Атос уулан дахь Ватопеди хийдийн хамба лам Архимандрит Ефраимээс тусламж хүсжээ. Энэ тухай “The Sun” мэдээлэв.

Карл 1997 онд Диана гүнжийг нас барсны дараа үнэн алдартны шашны ламтай дотно нөхөрлөх болж, түүний зөвлөгөөг сонсдог байжээ. Хаан хорт хавдар туссан нь тодорхой болсноос хойш тэд нууц харилцаагаа дахин сэргээсэн байна.

Өдгөө 67 настай Архимандрит Эфраим энэхүү нөхөрлөлийнхөө талаар хэзээ ч ам нээж байгаагүй аж. Тэрбээр “Чарльз оюун санааны хувьд эрүүл саруул, сүнслэг амьдралтай. Тийм ээ, бид түүний өвчний онош тодорхой болсноос хойш байнга холбоотой байж, маш сайн ойлголцож байна. Тэр өвчнийг даван туулж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлжээ.

Чарльз III хаан өнгөрсөн хугацаанд Атос уулан дахь Ортодокс сүм хийдүүдээр олонтаа зочилсон байна. Түүний хүсэлтийн дагуу Грект төрсөн талийгаач эцгийнх нь хүндэтгэлийн ёслолын үеэр Ортодокс дууллуудыг эгшиглүүлжээ.

Чарльз III хорт хавдартай болох нь хоёрдугаар сарын 5-нд тодорхой болсон. Букингемийн ордноос мэдээлснээр, түрүү булчирхайн томролтой холбоотой эмчилгээний процедурын үеэр 75 настай хаан хорт хавдар өвчтэй болохыг илрүүлсэн билээ.

Эх сурвалж: THE SUN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу