Хавар цагийн дулаахан өдрүүд үргэлжилж, эмэгтэйчүүдийн инээмсэглэл их хотыг минь чимэж байх шиг. Ээжийгээ, гэргийгээ, охин дүүгээ, эгчийгээ, найзыгаа гээд бүх л бүсгүйчүүдээ баярлуулдаг уламжлалт өдрүүдийн бэлэгний сонголт мэдээж цэцэг байдаг.

Цэцэгнээс ялгарах анхилуун үнэрт сэтгэл тайвширч, өнгөлөг дэлбээнд нь нүд баясах нь таашаалын тэргүүнд байх биз ээ. Тэгвэл та бидний бие биедээ бэлэглэдэг цэцэгс ямар утга учир, бэлгэдэлтэй вэ?

  1. Хамгийн эхэнд санаанд тань буух хамгийн алдартай цэцгийн нэг бол мэдээж сарнай.

Үзэсгэлэнт сарнай дэлхийн өнцөг булан бүрт соёлын өндөр ач холбогдол болж ирсэн бөгөөд бидний дунд хайр, энхрийлэл, гоо үзэсгэлэнг мөнхөд бэлэгддэг. Сарнай олон янзын хэмжээ, өнгө, анхилуун үнэртэй байдаг. Сарнай цэцэг тоо болон өнгөөс хамааран маш их утга агуулдаг байна. Тиймээс ч цэцгийн хатан гэж нэрлэдэг аж. Жишээ нь,

НЭГ ширхэг улаан сарнай бэлэглэвэл “Ганцхан чамд хайртай” гэсэн утгатай бол 11 ширхэг сарнай нь “Чи надад таалагддаг” гэсэн санааг илэрхийлдэг гэнэ. Түүнчлэн 99 ширхэг сарнай бэлэглэх нь “Үүрд хамт байгаач” гэсэн утгатай юм байна.

2. Сараана буюу Лили цэцэг

ЦЭЦЭГНИЙ БЭЛГЭДЭЛ: ЦЭЦЭГ БҮХЭН ӨӨРИЙН ГЭСЭН УТГА УЧИРТАЙСараана цэцэг ер бусын хэлбэр, анхилуун үнэртэй тул цэцгийн баглаа хийх түгээмэл сонголт болж өгдөг. Цэвэр ариун, ихэмсэг, уужим сэтгэлтэй гэсэн, мөн чи үнэхээр гайхамшигтай гэсэн утга агуулдаг.

Анхилуун үнэртэй том цэцэгсээрээ олон зууны турш хүмүүсийн сэтгэлийг баясгаж байсан гэгддэг. Хааны ордонд чимэглэлийн зориулалтаар, мөн түүнчлэн эмчилгээний зориулалтаар хүртэл хэрэглэгдэнэ. Сарааны тухай дуу болон домог ч хүртэл байдаг. 

3. Anemone

Anemone цэцгийн утга ба бэлгэдэлУян хатан, зөөлөн бүтэцтэй энэхүү  анемон цэцэг “салхины цэцэг” гэж нэрлэгддэг. Энэ нь Грекийн домогт салхийг захирдаг салхины Бурхан Анемой юм.

4. Удвал цэцэг

Сhrysanthemum буюу Удвал цэцгийн тухайХар цагаан хэл ам, муу энергитэй хүний атаархлаас болон хүүхдийг хөлсрөхөөс хамгаалдаг гэж үздэг. Ямар нэг хүн гэрт орж ирэхээр шөнөжингөө уйлчихдаг хүүхэд байдаг. Мөн хүүхдээ аваад айлд хонож болдоггүй айлууд олон байдаг. Тэгвэл энэ цэцэг хөлсөрхөг хүүхдэд нэн тустай гэнэ шүү.

5. Цахирмаа

Цахирмаа цэцэг нь төгс төгөлдрийг бэлгэддэг

Бидний цахирмаа гэж нэрлэдэг энэхүү цэцэг маань Orchidaceae хэмээх ургамлын гэр бүлээс гаралтай таримал цэцэг юм. Цахирмаа цэцгийн гэр бүлийн 28,000 гаруй төрлийн ургамал байдаг боловч phalaenopsis нь тэдний 60 орчим хувийг эзэлдэг. Эдгээр нь ихэвчлэн Өмнөд Ази,  Queensland-ийн уугуул юм.
Сонирхолтой нь, цахирмаа цэцгийн шинжлэх ухааны нэр грекээс гаралтай “phalaena-төстэй” гэсэн үг юм. Энэ нь том эрвээхэйнүүдийн бүлэгт зориулагдсан нэр томъёо аж. Тэднийг нислэгийн үеэр төстэй гэж хэлдэг тул та заримдаа “эрвээхэй цахирмаа” гэж нэрлэдэг.

Шар, цэнхэр, улаан зэрэг цэцгийн өнгө бүр өөр өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ.

Тухайлбал:

Цагаан цэцэг – гэм зэмгүй, хар хоргүй сэтгэлийг
Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг
Ягаан цэцэг – хайр дурлалыг
Хурц тод улаан цэцэг – хайр дурлалдаа шатаж байгааг
Цэнхэр цэцэг – үнэнч сэтгэлийг
Ягаан болон нил ягаан цэцэг – энх тайван, итгэлцлийг
Хар цэцэг – үхлийг бэлэгддэг байна.

Танд хэрэг болох бяцхан мэдээллийг хүргэлээ. Аливаа зүйл харагдах байдал, хэлбэртээ бус утга агуулгадаа мөн чанар нь байх аваас амьдрал тэр хэрээрээ амьд, энгийн сайхан байх биз ээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу