Улаанбаатар хотын нийтийн тээвэр маргаашаас буюу гуравдугаар сарын 15-наас “толгой тоолдог” төхөөрөмж суулгаж, үйлчлүүлж буй иргэдийг тоолж эхэлнэ.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны системийг олон нийтэд танилцуулж, шилжилт хийх гэж байна. Тодруулбал, хүний толгой тоолдог төхөөрөмжийг бүх автобусанд суулгах гэж байна. 

Ахмад настан, оюутан, донор, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлдэг. Тэдний автобусны картыг мөнгөжүүлж өгнө. Ингээд автобусанд сууж байгаа хүмүүсийн толгойг тоолно.

Карт унших төхөөрөмжид бүртгэгдсэн хүний тоо, толгой тоолдог төхөөрөмжид тоологдсон хүний тоо хоёр тэнцүү байх ёстой. Уншигч, толгой хоёрын тоо мөргөх ёстой гэсэн үг. Ингэснээр жолоочдын халаас руу орж байгаа мөнгө орлого болж орж ирнэ” хэмээн хэлж байсан юм. 

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу