Монгол Улсад өнөөдрийн байдлаар 6589 стандарт үйлчилж байгаагаас 3690 буюу 56 хувь нь үндэсний стандарт, 2454 буюу 37.2 хувь нь үндэсний болгон баталсан олон улсын стандарт, 445 буюу 6.7 хувь нь адилтгасан MNS стандарт ажээ. Өөрөөр хэлбэл, барилгын 630 стандарт, хөдөлмөрийн нөхцлийн 183 стандарт, авто тээвэртэй холбоотой 135 стандарт байна.

Хотын стандарт, хяналтын газраас ирүүлсэн 2023 оны мэдээллээр, нийслэлийн хэмжээнд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой эрсдэл, хохирол учруулж болзошгүй хүүхдийн тоглоомын талбай 803, гадна орчны стандартын шаардлага хангаагүй 241 сургууль, 131 цэцэрлэг, явган хүний замын аюулгүй байдал, стандартын шаардлага хангаагүй 1240 газар, 382 байршилд шинэ барилга баригдаж байгаа ажээ.

Тус газраас мэдээлснээр, нийслэлд UCS 1405B5 2022 “Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлага” хотын стандарт байдаг байна. Энэхүү стандартыг нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэг, сургууль, орон сууцны хорооллын эдэлбэр газарт 12 нас хүртэлх хүүхдийн тоглоомын талбай байгуулахад дагаж мөрддөг ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу