Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол өнөөдөр (2024.04.15) болж байна.

Өнөөдрийн сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал сэдвийн хүрээнд мэдээлэл сонсож буй.

Сонсголын үеэр Түр хорооны гишүүн М.Оюунчимэг “Монгол Улсад эмийн бодлого алдагдсан. Бид бодлогоо тавиад туучихсан. Жишээлбэл, Уналт таталтын эм олдохгүй, үнэ нь дийлдэхгүй байна. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орчихсон хэрнээ хүрэлцээ байхгүй. Энэ нь айл өрхийг ядууралд хүргэж байна гээд хүүхдээ тэвэрсэн ээжүүд Төрийн ордны гадна жагсаж байсан. Тухайн үед би Нийгмийн бодлогын байнгын хороог даргалж байсны хувьд энэ хүмүүстээ уулзсан. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө өрөөндөө хүлээж авч, бид асуудлыг аль болох зохицуулахыг хичээсэн.

Бидний эмэнд зарцуулсан мөнгө 90-137 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байхад яагаад зайлшгүй шаардлагатай хөнгөлөлттэй эмийн жагсаалтад уналт таталтын эмүүдийг хангалттай оруулж болоогүй юм бэ?

Уналт, таталтын эсрэг эмийг зайлшгүй хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, иргэдийн нуруун дээрх ачаанаас хөнгөл гэдэг үүрэг чиглэлийг Засгийн газрын тэргүүн, салбарын байнгын хороо зэрэг нь хэлэлцээд, шийдчихсэн. Гэтэл дараа нь уналт, таталтын эсрэг эм дотор тураах эмийн нэрс орчихсон баримтууд байна” хэмээн хэллээ.

                                         

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу