Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ. 

Өнөөдрийн сонсголоор эмийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, эмийн үнийн ил тод байдал, өнөөгийн нөхцөл байдал, хугацаа дууссан эмийг устгахад илэрсэн зөрчлийн талаар хэлэлцэнэ.

Сануулахад, өчигдрийн сонсголоор зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал сэдвийн хүрээнд мэдээлэл сонссон. Энэ хүрээнд дараах асуудлууд яригдсан юм. 

  • Ц.Туваан: “3ИЛ-130”-аар яривал манай улс жилд мянган машин дүүрэх хэмжээний эмийг импортоор авч байна

  • М.Оюунчимэг: Монголд 39 мянгаар зарж байгаа эмийг Улаан-Үдээс 8000 төгрөгөөр авч байна 

  • М.Оюунчимэг: Уналт таталтын хөнгөлөлттэй эмийн жагсаалтад тураах эмийн нэр байна

  • Эмийн санд 15 мянган төгрөгөөр зарагдаж байсан эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулахдаа 45 мянга болгожээ

  • “ЭМЯ-ны ажлын хэсэг нь өөрөө хууль бус, чанаргүй эм оруулж ирэх хаалгыг нээсэн гэсэн үг үү”

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу